Цаг үеийн мэдээ

Бельги Монголын засгийн газраас хэрэгжүүлж буй “Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийг бэхжүүлэх” төсөл нь тоног төхөөрөмж болон холбогдох үйлчилгээ, хүний нөөцийн сургалт, засвар үйлчилгээнд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжих бөгөөд төслийн 1-р үе болох тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, үндэсний телемедицин, видео хурлын системийн нийлүүлэлт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникийн сургалтын ажил дуусаж, ЭМЯ –наас Хүлээн авахаар Улсын комисс ажиллаж байна. Уг комисс нь ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэлийн технологийн дарга Н. Гэрэлт-Од, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г. Эрдэнэбилэг, Хуульзүйн хэлтсийн дарга М. Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Одоогоор тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалтын ажил дуусаж, хүний нөөцийн сургалтын ажил эхэлсэн бөгөөд тоног төхөөрөмж бүхий 6 контейнер ачаа хүлээн авч мэс засал, гэмтэл, сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэлт, 103 хүлээн авах, нүд, чих хамар хоолой, шүд гэх мэт нийт 51 нэр төрлийн 91 ширхэг тоног төхөөрөмж суурилуулагдаж, өндөр хүчин чадлын хүчилтөрөгчийн үйлдвэрийн дотоод шугам болон үйлдвэрийн холболт хийгдэж дууслаа.

 

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
Сувилахуйн албанаас
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Нээлттэй ажлын байр
БОЭТ-ийн захиргаа
Олон улсын хуралд оролцуулах тухай
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сонгон шалгаруулах хороо