БОЭТ-ийн хамт олон Ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 25 дахь жилтэйгээ золгоод байна. Хамгийн анх 1990 онд НҮБ-аас ахмад настнуудаа хүндэтгэх, тэдний үгийг сонсох, баярлуулахын тулд ийнхүү тэмдэглэх шийдвэрийг гаргаж байсан юм. Энэхүү өдрийг тохиолдуулан БОЭТ-ийн хамт олон Poяал ресторанд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


 БОЭТ-ийн захирал П.Улаанхүү байгууллагынхаа үйл ажиллагааны тайлан танилцуулж ахмадуудынхаа санал хүсэлтийг сонслоо. Мөн шагналын хур бууж БОЭТ-ийн захирлын нэрэмжит шагнал-1, “Эрүүлийг хамгаалахыг тэргүүний ажилтан” цол тэмдэгээр-1, Жаргалан сумын Хүндэт өргөмжлөл-1,Ховд аймгийн Ахмадын холбооны шагнал-1 нийт 4 ахмадыг шагнаж урамшууллаа.


        Ахмадуудыхаа сонорыг мялааж СТА Даваажаргал,  Дуучин Өлзийбаяр  нар ая дуугаа өргөлөө. Энэ удаагийн үйл ажиллагаанд БОЭТ-ийн  захирал болон 24 тасгийн  нэрэмжит АЗТАЙ АХМАД   шалгаруулж, БОЭТөвөөр очер дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх  үнэмлэх  ахмад настнууддаа гардуулсан нь онцлог байлаа. Эмчилгээний хоолны тасгийн хамт олон хүндэтгэлийн зоог, шүүсийг хийж ахмадууддаа бэлэг барилаа.

 

  

 

 

  

  

  

  

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
ХОВД АЙМГИЙН ЭМНДХЭЛТЭС БОЭТ, ЭМГ ХАМТРАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАВ.
сувилахуйн албанаас
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захирлын дэргэдэх зөвлөлийн ээлжит хурал хуралдаж дараах асуудлаар шийдвэр гаргалаа.
БОЭТ
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА