"УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЪЯ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЪЯ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн БОЭТ-ийн Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олон “Уламжлалт анагаах ухаанаар эрүүл мэндээ хамгаалъя” сэдэвээр иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь Монголын улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хүн амыг уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, мэдлэг, арга барилтай болгох, мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх” зорилгын хүрээнд зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 90 гаруй үйлчлүүлэгч оролцож , “Хий шар бадгана өвчний тухай”, “6 амтны тухай”, “Хүний биед улирал хэрхэн нөлөөлөх тухай”, “Хоолны үл зохицол”, “Идээ ундааны хэмжээг зохицуулах” сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, 300 гаруй ширхэг гарын авлага, зөвлөмж бэлтгэн тарааж танилцууллаа.