Баруун бүсийн сувилагч тусгай мэргэжилтний баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн

Монголын сувилагчдын нийгэмлэгээс хоёр жил тутамд зохион байгуулж байгаа Спортын 4 төрөлт тэмцээнийг  Ховд аймгийн спортын ордонд 2019 оны 09-р сарын 07-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээний нээлтэнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал П.Улаанхүү болон удирдлагууд нээж үг хэлж тамирчдад амжилт хүслээ. Тэмцээнд баруун бүсийн 5 аймгийн төлөөлөл баг тамирчид хурд хүч, авьяас чадвар, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:

  1. Ховд аймгийн сувилагч тусгай мэргэжилтэний төлөөлөл
  2. Говь-Алтай аймгийн сувилагч тусгай мэргэжилтэний төлөөлөл
  3. Увс аймгийн сувилагч тусгай мэргэжилтэний төлөөлөл
  4. Завхан аймгийн сувилагч тусгай мэргэжилтэний төлөөлөл
  5. Баян-Өлгий аймгийн сувилагч тусгай мэргэжилтэнүүдийг төлөөлсөн тамирчид оролцлоо. Үүнээс:

Гар бөмбөгийн төрөлд:

  1. Тэргүүн байр-    Ховд аймгийн баг тамирчид
  2. Дэд байр -          Увс аймгийн баг тамирчид
  3. Гутгаар байр -   Говь-Алтай аймгийн баг тамирчид

Сагсан бөмбөгийн төрөлд:

  1. Тэргүүн байр-    Ховд аймгийн баг тамирчид
  2. Дэд байр -          Увс аймгийн баг тамирчид
  3. Гутгаар байр -   Говь-Алтай аймгийн баг тамирчид

Теннис:

  1. Тэргүүн байр -   Ц.Оюундулам          /Ховд аймгийн тамирчин/
  2. Дэд байр –         Л.Тэрбиш                  /Говь-Алтай аймгийн тамирчин/
  3. Гутгаар байр -   Б.Дэнсмаа                /Увс аймгийн тамирчин/

Шатар:

  1. Тэргүүн байр -   З.Аягүл                      /Ховд аймгийн тамирчин/
  2. Дэд байр –         Д.Алтанцацрал        /Увс аймгийн тамирчин/
  3. Гутгаар байр -   Х.Нэргүй                   /Говь-Алтай аймгийн тамирчин/ тус тус эзэлж, багийн дүнгээр Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баг тамирчид тэргүүн байр эзэлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

  

 

 

  

  

   

   

  

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
УРИАЛГА
БОЭТ-ийн захиргаа
ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ  ЭРЧИМЖҮҮЛЭХ АЯНЫ ТАЙЛАН 2018.12.09
БОЭТ-ийн захирлын дэргэдэх зөвлөлийн ээлжит хурал хуралдаж дараах асуудлаар шийдвэр гаргалаа.
БОЭТ-ийн Спортын мастер Г. Оюунчимэг ахлагчтай баг тамирчид