ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

Олон улсын эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр гэж ойлгож болно. 

Анх энэ өдрийг 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн. Америкийн нэгдсэн улсын эмч нар анх санаачилж байсан бол өдгөө дэлхий нийтээрээ эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлдэг олон улсын өдөр болон өргөжөөд байгаа юм.

Энэхүү өдрийг угтан БОЭТ нийт эмч нарынхаа дунд гар бөмбөгийн тэмцээн 2019 оны 03-р сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулж   03-р сарын 29-ны өдөр эмч нартаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Эмч нарын баярын нээлтийн үйл ажиллагаанд:

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нутгийн Удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ш.Батсүх, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, Эрүүл мэндийн газрын дарга Ц. Мягмарсүрэн, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох болон аймгийнхаа эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нар, ахмад эмч нарын төлөөлөл оролцов. 

БОЭТ-ийн захирал  хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж яваа үе үеийн эмч нартаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэнд хүргээд цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

БОЭТ-ийн захиргаанаас нийт эмч нартаа гарын бэлэг  гардуулж энэ үеэр  шагналын хур бууж эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж буй эмч нарыг шагнаж урамшуулав.

Ховд аймгийн засаг даргын жуух бичиг- 2 их эмч

Ховд аймгийн засаг даргын хүндэт өргөмжлөл- 3 их эмч

Ховд аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл- 3 их эмч

Жаргалант сумын хүндэт өргөмжлөл-5 их эмч

Монголын залуучуудын холбооны шагнал-5 их эмч

Эрүүл мэндийн газрын нэрэмжит шагнал-1 их эмч

БОЭТ-ийн захирлын нэрэмжит шагнал-2 их эмч

Төрийн банкны нэрэмжит шагнал -1 их эмч

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн 73 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт нийтдээ 1244 гаруй эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаа бол БОЭТ нь 418 эмч мэргэжилтэнтэй үүний 115 нь их эмч мэргэжилтэй боловсон хүчин байгаа юм. Эдгээр эмч нарын 95 хувь нь төрөлжсөн нарийн мэргэжилтэй, 2 доктор, 3 доктрантур, 11 магистр, 12 магистрантур эмч ажиллаж аймгийнхаа 88600 иргэнээс гадна баруун бүс нутгийн хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж буй энэ хамт олон төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого чиглэл зорилтын хүрээнд аймаг, орон нутгаас “Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ хөтөлбөр”, “Эрүүл мэндийг эрсдлийг бууруулах хөтөлбөр”, “Үйлчлүүлэгчид ээлтэй орчин хөтөлбөр”-үүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

 

 

 

 

 

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

Зарлал
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Бельгийн төсөл
Голомт банкны харилцагч байгууллагуудын тэмцээн
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн Спортын мастер Г. Оюунчимэг ахлагчтай баг тамирчид