БОЭТ-ИЙН ЗАХИРГАА

Ховд аймгийн  Эрүүл мэндийн салбарынхан Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнөө зохион байгуулж байна.

Ховд аймгийнхаа 80000 гаруй ард иргэдийн эрүүл энхийн төлөө 1244 эмч, эмнэлгийн ажилтнууд нойр хоолоо хасан, цаг наргүй ажиллаж байна. Эрүүл Мэндийн Яамны  2019 оны  “ИНЭЭМСЭГЛЭЛ-ЭЕРЭГ ХАНДЛАГА"-"ЭХ, ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” уриа дэвшүүлсэн. Сүүлийн жилүүдэд баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймагт эх, хүүхдийн эндэгдэл аймаг, улсын дунджаас харьцангуй дээгүүр үзүүлэлттэй байгаа учраас эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, сахин хамгаалах, өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллах нь эн тэргүүний зорилт байх учиртай.

Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав Сургалт зөвлөгөөний нээлтэд оролцож дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд харилцаа хандлага, ажлын сахилга хариуцлагаа сайжруулж иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэн амжилттай ажиллахыг уриаллаа.

Энэ онд манай аймгийн Эрүүл мэндийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4,6 тэрбум, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 657,2 сая төгрөгийн ажил хийгдэнэ.

 

 

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

ХСХ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх аяны АХА тэмцээн
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Баярын мэндчилгээ
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Ховд дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх тасагт
БОЭТ-ийн захиргаа