ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЯНЫ ТАЙЛАН 2018.12.09
ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ
ЭРЧИМЖҮҮЛЭХ АЯНЫ ТАЙЛАН 2018.12.09
ХСХ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх аяныг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас үйлчлүүлэгч болон эмнэлгийн эмч, ажилчдыг урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал тогтоох зорилготойгоор нийт эмч, эмнэлгийн ажилчид 2018.08-2018.12-ны хооронд зохион байгууллаа.
Энэхүү аян нь ажилчид, үйлчлүүлэгч болон эмнэлгийн орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар тархахаас сэргийлж, аливаа халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх үндсэн агууулгатай болно. ХСХ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх аян нь ЭМС-ын 2014 оны 186,187, 2016 оны Халдварт өвчнийг тандах журам А/121, 2017 оны Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай А/169, Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай А/505 тоот тушаалуудын хүрээнд 6 үе шаттай явагдах ба тасаг хооронд болон хувь хүн хоорондын нөхөрсөг өрсөлдөөнөөр явагдсан.
ХСХ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх аяны тайлангийн хурал 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ЭЭО дарга Н.Лүнчулуун, Чанарын албаны дарга Б.Маралмаа, Санхүү, аж ахуй, маркетингийн дарга Ж.Тэмүүжин, Сувилахуйн арга зүйч Т.Энхтуяа, БОЭТ-ийн ХСХ-ын багийн гишүүн их эмч Б.Оюунцэцэг, Т.Энхцэцэг, Г.Шижир, Төрөхийн ахлах сувилагч Х.Хишигтогтох, лаборант О.Дархижав дүгнэж халдвар судлаач эмч Б.Нямцацрал удирдан нийт тасгийн эрхлэгч их эмч, ахлах сувилагч нар, тасгийн ХСХ-ын багийн гишүүдийг оролцуулан илтгэл хэлбэрээр тайлагнан хэлэлцлээ.
Нийт 22 тасгаас 15 тасаг илтгэл тавьж, 3 тасаг бичмэл хэлбэр, 4 тасаг тайлан хугацаандаа илтгээгүй ба ирц 81,8 хувьтай байсан.
НЭГДҮГЭЭР БАЙР: 658 оноогоор СҮРЬЕЭГИЙН ТАСАГ ХАМТ ОЛОН шалгарлаа. Бусдаа манлайлан бүтээлчээр ажилж, ХСХ-ын үйл ажиллагааг сайжруулж эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас үйлчлүүлэгч болон эмнэлгийн эмч, ажилчдыг урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал бий болгосонд баяр хүргэе.
Хоёрдугаар байр: Төрөх тасгийн хамт олон 642 оноо. Олон шинэлэг зүйл шинээр хийсэн. Үүнд: Лацтай цомог, ХХХХ-ын ангилал, ЭМБ олголт
Гуравдугаар байр: Халдвартын тасаг хамт олон. 518 оноо
Дөрөвдүгээр байр: МЭЭТ
Тавдугаар байр: Мэс засал
Нийт тасгууддаа бүтээлчээр ажилласанд Маш их Баярлалаа.
Шинэ оноо амжилт бүтэээл арвин угтацгаая . Баярлалаа
БОЭТ-ийн ХСХ-ын баг