СҮРЬЕЭГИЙН ТАСАГТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Халдварын сэргийлэлт аяны хүрээнд Сүрьеэгийн тасаг “ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОНЦЛОГ” үзүүлэх сургалтыг 2018 оны 11 сарын 28 нд амжилттай хийлээ.
Уг сургалтаар сүрьеэгийн тасгийн халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагааны онцлог, ажлын байрны халдвар хамгааллын аюулгүй орчин бүрдүүлэх, сүрьеэгийн эмийн эмчилгээ хэрэглээ, хяналтын тасралтгүй байдлын талаарх мэдлэг бататгах зорилгоор дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Үүнд:
1. Сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын цэрний сорьц хэрхэн зөв авах арга техник заах
2. Сүрьеэгийн тасгийн халдвар хамгааллын тусгаарлан саргийлэлтийн үйл ажиллагааг танилцуулах
3. Өвчтнүүдийн цэр, сорьцын халдваргүйжүүлэлт, устгал
4. Эмэнд мэдрэг болон тэсвэртэй сүрьеэгийн эмийн менежментийн онцлогыг танилцуулах үйл ажиллагаануудыг явууллаа.
Сургалтанд БОЭТ-ийн удирдлага, тасаг нэгжүүдийн эрхлэгч эмч бусад болон ажилчид хамрагдсан байна.
ТА БҮХЭНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ