БОЭТ-ИЙН ЗАХИРГАА

9дүгээр сарын 6; 7-нд ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Батэрдэнэ, Эм, үйлдвэрлэл, технологийн хэлтсийн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Н.Гэрэлтод, Бельгийн төслийн Монгол талын компанийн захирал н.Түмэнерөөлт, менежер Уранзаяа нар Ховд дахь БОЭТ -д ажиллах үеэр нь манай баг хамт олон хамтран ажиллаж олон тулгамдсан асуудлуудын санхүүжилтүүдыг шийдвэрлэлээ. Үүнд: 
1. Төслөөр нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийг байрлуулах талаар газар дээр нь үзүүлж танилцуулан, Рентген аппаратууд, CT байрлуулах өрөөнүүдийн бүрэн засвар болон угаалгын тасгийн цахилгааны монтаж, шалны засварыг Бельгийн төслийн монгол талын "NT" компани хариуцахаар; 
2. Дүрс оношилгооны тасгийн Эхо, дуран байрлуулах хэсгийн засварын болон 380 квт-ийн агаар шугам шинээр татах зураг төсвийг шинээр гарган ЭМЯ-нд яаралтай хүргүүлэн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр; 
3. Угаалгын тасгийн урсгал засварыг БОЭТ хариуцахаар тус тус шийдвэрлэлээ.
Мөн энэ дашрамд бид тулгамдсан асуудал болох БОЭТ-ийн төв байрны дээвэр, гадна фасадын хуучирч муудсан байдлыг газар дээр нь танилцуулснаар гадна фасад болон дээврийн засварын санхүүжилтийг ЭМЯ шийдвэрлэхээр болсон үр дүнтэй 2 өдөр болсныг та бүхэнтэй хуваалцахдаа таатай бна. Төслийн тоног төхөөрөмж 10 сарын 15-наас Ховдод ачигдан ирж, суурьлуулагдах болно.

  

  

  

  

  

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Баруун бүсийн сувилагч мэргэшлийн зэрэг олгох шалгалт
ХСХ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх аяны АХА тэмцээн
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
ОНЦЛОХ МЭДЭЭ
БОЭТ-ийн захиргаа
Ховд аймгийн “Хөгжлийн төлөө” сангаас
Нээлттэй ажлын байр