БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
2018 ОНЫ ШИНЭ УРГАЦЫН ДОТООДЫН ХҮНСНИЙ НОГОО ЖИМС ЖИМСГЭНЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА:
Хяналт шинжилгээг 2018 оны 07 сарын 31-ээс 10 дугаар сарын 15 өдрийг хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Төмс хүнсний ногоо, жимс жимсгэний худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүдийн шинэ ургацын бүтээгдэхүүнээс 2018 оны 07 сарын 31 өдрөөс эхлэн “Хан-Орд” “Бугаан гол”, “Их буян” худалдааны зах, газар тариалангийн бүс болох Буянт сумын 108-ын талбайгаас нийт 62 иргэний тариалсан хүнсний ногоо болох төмс, лууван, манжин /2 төрөл/, байцаа, сонгино /2 төрөл/, өргөст хэмх /3 төрөл/, тарвас, амтат гуа, алим, слив, импортын мандирин, банан, усан үзэм зэрэг бүтээгдэхүүнээс нийт 254 дээжийг авч аймгийн МХГ-ын “Нэгдсэн лаборатори”-д хими хор судлал, хорио цээрийн үзүүлэлтээр шинжилгээнд хамрууллаа.
уг шинжилгээг Монгол улсад мөрдөгдөж буй cтандартуудыг баримтлан явууллаа. Шинжилгээний дүнг үндэслэн дүгнэхэд:
Нитрат, Хлор органик пестицид, Фосфор органик пестицид, Ургамлын өвчин, Хөнөөлт шавьж, Талбайн хог ургамал илрээгүй ба стандартуудын шаардлага хангасан байна.
Хяналт шинжилгээнд хамрагдсан болон худалдан авагч 100 гаруй иргэнд 5 нэр төрлийн гарын авлага, зөвлөмж боловсруулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээ, мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч ажиллаж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
ХОВД АЙМГИЙН МХГ