БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн Мэдрэлийн их эмч Цэдэнбалын Гэрэлт-од, Мэс заслын их эмч Ганболдын Шижир, Мэс засал, гэмтлийн их эмч Дэмбэрэлийн Мөнхбат, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Морхын Эрдэнэбаяр нар аймгийн төвөөсөө Булган сум хүртэл 500 гаруй км замыг 3 хоногийн хугацаанд дугуйгаар туулахаар өнөөдөр замд гарчээ. Тэдний энэхүү аялалаа нэг жилийн өмнөөс санаачлан бэлтгэлээ хангасан ба аялахын зэрэгцээ замынхаа сумдын ард иргэдэд хөдөлгөөнөөр эрүүлжиж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт мэдээлэл хийж ажиллах юм байна.