БОЭТ-ИЙН ЗАХИРГАА

Эмнэлгийн ажилчдын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, ажиллагсдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдний авхаалж самбааг сорих, тэргүүний ажиллагсдыг шагнан урамшуулах арга хэмжээг өнгөрөгч амралтын өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 11-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. 
Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2018 оны А/264 дүгээр тушаалаар жил бүрийн 08 дугаар сарыг эрүүл мэндийн ажилчдын нийгмийн баталгааг хангах сар болгон зарласантай холбогдуулж хичээлийн хэрэглэл-46 ажилтанд гардууллаа. Мөн энэ үеэр шагналын хур бууж “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр- 5 ажилтан, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр -17 ажилтан, БОЭТ-ийн захирлын нэрэмжит шагналаар -1 ажилтан, Аймгийн засаг даргын өргөмжлөөр-1 ажилтан, Жаргалант сумын засаг даргын хүндэт тэмдэг-7 ажилтан нийт 32 үйлчилгээний ажилтан шагнагдсаныг хамт олны өмнө ёслол төгөлдөр гардуулж цаашид ажилд нь ажилын их өндөр амжилт, амьдралд аз жаргал, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөлөө.

  

 

  

  

 

 

 

 

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

Цаг үеийн мэдээ
Монгол улсад мэс заслын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойд оролцлоо.
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
ЭМЯ шинэчлэлийн бодлогоо тайлагнана
БОЭТ-ийн захиргаа
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
2019 ОНЫ 03-Р САРЫН 14-15-НЫ ӨДРҮҮДЭД
БОЭТ захиргаа
БОЭТ-ийн захиргаа