БОЭТ-ИЙН ЗАХИРГАА

БОЭТ-ИЙН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН АЖИЛЧИД ҮЕРТ АВТСАН БАГУУДАД АЖИЛЛАВ.
БОЭТ-ийн мэргэжлийн ангийн ажилчид 2018 оны 07 дугаар сарын 05-нд өөрийн хуваарьт тусгагдсаны дагуу үерт автсан айл өрхүүдэд туслах үүднээс Тахилт, Алаг толгой багт ажилласнаас гадна Жаргалант сумын Засаг дарга Ц. Ганданповронгийн үүрэг болгосноор засмал зам сэтэлснээс үүссэн үерийн усанд автсан Бугат багийн 20 айлын хашаанаас үерийн ус зайлуулж, суваг татаж, хашааны даамангуудыг шороогоор манах ажлуудыг 8-р цэцэрлэгээс эхлэн Х караоке хүртэл газарт хийж гүйцэтгэсэн. Энэ ажилд БОЭТ-өөс нийт 28 ажилтан, 3 машин 6 цагийн хугацаанд ажилласан байна. 
2018 оны 07-р сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамтарсан шийдвэрийн дагуу Бугат багийн Засаг дарга, нийгмийн ажилтантай хамтран тус багийн 10-р гудамжны 10 тоот, Бугат багийн 1-р гудамжны 1-32 тоот гудамжинд үерийн усанд нэрвэгдсэн айл өрхөд тусламж үзүүлж, гудамжны усыг зайлуулах арга хэмжээ авч ажиллажээ.
2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11:30-16:30 цаг хүртэл нийт 20 хүн, 3 машинтайгаар 5 цагийн хнугацаанд үерт автсан Жаргалант сумын Рашаант багийн иргэн Х.Базил, Д.Пүрэвсүрэн, С.Отгонхишиг, Б.Сарантуяа, Г.Баасанжаргал, Д.Отгонбилэг нарын 5 айлын хашааны газрын хөрсийг цэвэрлэж ажилласан байна. Дайчилгаанд хамрагдан ажилласан ажилтнуудын хамгаалалтын хувцас, гар ариутгах бодис, ам зайлах бодис, хувцас гутал, хүрзийг ариутгалын бодисоор шүршиж ариутгасан ба ажиллах хугацаандаа гэдэсний халдвараас сэргийлэх, гараа угаах, тогтоол усанд хүүхдүүдээ тоглуулахгүй байх талаар сургалт.сурталчилгаа хийж ажиллав. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эд материалын болон сэтгэл санааны хохирол амссан зарим иргэдэд сэтгэлийн дэм үзүүлж ажилласан байна.
Дашрамд мэдээлэхэд энэ 4 хоногт БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламжийн 103-д ирэх дуудлага нэмэгдэж доторх дуудлага -6, суулгалт-6-аар өссөн байна.

  

 

 

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Сургалтын албанаас
БОЭТ-ийн захиргаа
СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
БОЭТ-ийн захиргаа
Сургалтын албанаас
БОЭТ-ийн захиргаа
“ЭНХИЙ МӨНГӨН ҮДЭШ” шинэ жилийн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа