БОЭТ-ИЙН ЗАХИРГАА

ХСҮТ ХААН банк, МҮОНРТ-тэй хамтран "Хавдрын эсрэг үндэсний аян-2018 " манай аймагт 5 дахь удаагаа амжилттай хэрэгжлээ. 2018 оны 06 дугаар сарын 18-22-ныг дуустал 5 хоног БОЭТ-д 6 мэргэжлийн чиглэлээр 13 эмч мэргэжилтэн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлээ. Нийт 1863 хүнд үзлэг хийж хорт хавдрын 10 тохиолдол бүртгэгдлээ. мөн хоргүй хавдар -105, хортой хавдрын сэжигтэй -13, хавдрын урьдал өөрчлөлттэй 237 хүн илэрсэн байна. Эмэгтэйчүүдийн гаралтай 2 мэс засал, элэгний хавдар тайрах 1 мэс засал, гэмтлийн гаралтай судас залгах мэс засал, бамбайн мэс засал зэрэг 5 хагалгаа амжилттай хийгдлээ. 2 хүний элэгний хавдарт RFA эмчилгээ хийгдлээ.90 эмч мэргэжилтэнд хавдраас сэргийлэх, скрининг программ дээр ажиллах талаар 2 кредитийн сургалт, хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр ХААН банкны 28 сайн дурын идэвхтэнд сургалт зохион байгууллаа. ХСҮТ-тэй "Момент" төслийн хүрээнд интернетийн өндөр хурдны шилэн кабелийг ашиглан БОЭТ-өөс ходоодны хорт хавдрын дуран, элэгний хавдрын тохиолдлоор теле дамжуулалтыг ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хийлээ. Уг теле хуралд Монголын цахилгаан холбоо компанийн гүйцэтгэх захирал н. Мөнхбат, ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн,бүртгэл тандалт эрт илрүүлгийн албаны дарга Ундармаа, БОЭТ-ийн удирдлагууд мэс заслын тасгийн болон САМ тасгийн эмч нар оролцлоо, Үүнээс гадна Хавдар судлалын салбарт тулгамдаж буй асуудлууд, орон нутагт шийдвэрлэж болох асуудлын талаар дугуй ширээний ярилцлалыг зохион байгууллаа. Уг ярилцлагад Аймгийн Засаг даргын орлогч Ч. Уранчимэг, НХБХ-ийн мэргэжилтэн С.Дорж, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, УБ дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга болон БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох , эмчилгээ эрхэлсэн дарга Н.Баясгалмаа, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Оюунтунгалаг, зарим багийн дарга, нийгмийн ажилтан, БОЭТ-ийн холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо.Аян амжилттай хэрэгжихэд дэмжиж тусалсан БОЭТ-ийн удирдлагууд болон хамтарч ажилласан тасаг кабинет, эмч мэргэжилтнүүддээ маш их баярлалаа.

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Бүсийн Оношилгооны төвийн шав тавих ёслол
БОЭТ-ийн захиргаа
2019 ОНЫ 03-Р САРЫН 14-15-НЫ ӨДРҮҮДЭД
БОЭТ захиргаа