БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
ДЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэх болсон билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор БУСДЫН ТӨЛӨӨ ЦУСАА ӨГЧ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ уриан дор тэмдэглэлээ.
Ховд аймгийн БОЭТ-ийн Цусны салбар төвөөс “Дэлхийн цусны донорын өдөр”-ийн арга хэмжээг 15 дахь жилдээ “Цусаа өгч, бусдад амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгууллаа.
Уг арга хэмжээний нээлтэнд:
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог
ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн
БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох
БОЭТ-ийн Цусны салбар төвийн их эмч Ж.Ганхуяг
Улаан Загалгай Хорооны дарга Б.Одонпүрэв болон БОЭТ-ийн эмч, ажилтнууд оролцож, орон нутгийнхаа нийт цусны донор иргэдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэ үеэр цусны донор алдаршуулах, донор гэр бүл шалгаруулах, хүндэт донорын шагнал гардуулах үйл ажиллагаа болов. Иргэд 35-аас дээш удаа цусаа бэлэглэхэд “Хүндэт донор”, 70-100 удаа цусаа бэлэглэхэд “Хүрэл донор”, 100-150 удаа цусаа бэлэглэхэд “Мөнгөн донор”, 150 дээш удаа цусаа бэлэглэхэд “Алтан донор”-ын болзол хангадаг аж. Тэгвэл өнөөдөр 50 донорыг шагнаж урамшууллаа.
ХҮН БҮР ЭМЧ БАЙХ АЛБАГҮЙ, ХАРИН ДОНОР БАЙЖ ЧАДНА
Ховд аймгийн БОЭТ-ийн Цусны салбар төвөөс сар бүрийн 3-ний өдрийг “Сайн үйлсийн төлөө биднийг дагаарай” уриатай “Цус бэлэглэх өдөр” болгон тогтмол зохион байгуулж байна. Ингэснээр энэ онд цусны нөөц улаан эсийн бэлдмэл бүлэг бүрээс 8-10 нэгж, Сийвэнгийн нөөц 2 дахин ихэссэн байна. Мөн аймгийн хэмжээнд 2017 онд 575 донор цус, сийвэнгээ бэлэглэсэн бөгөөд 242 литр 500 гр цус, цусан бүтээгдэхүүн цуглуулжээ.
Ховд аймгийн засаг даргийн өргөмжлөлөө 2 донор, Хүндэт донор -4 донор хамт олноор Мэс заслын тасаг донор гэр бүлээр Донор Цэен-Ойдовийн гэр бүл, Даш-Өлзийгийн гэр бүл, Сэр -Одын гэр бүл
Сайн үйлс дэлгэрэх болтугай.