Эмч, эх баригч нар Япон улсад суралцахаар боллоо

Эрүүл мэндийн сайд Япон улсад суралцах эмч, эх баригч нарыг хүлээн авч уулзлаа.

Эрүүл мэндийн яам 2013 оны 09 дүгээр сард Япон улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөгчидтэй уулзаж эх баригчдад зориулсан хөтөлбөр боловсруулан, сургалт зохион байгуулах асуудлаар санал тавьсан. Үүний дагуу тус байгууллагын төлөөлөгчид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн амаржих газрууд, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна. 

“Эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эх баригч нарын сургалт” –ыг Япон улсад 2014 оноос эхлэн, гурван жил дараалан зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. 

Эхний ээлжийн эмч, эх баригч нар 2014 оны 01 дүгээр сарын 22-ноос 03 дугаар сарын 01-ны хооронд суралцахаар боллоо. Сургалтанд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Базарсүрэн, эх баригч Ц.Оюундэлгэр, Клиникийн нэгдүгээр амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Алтантуяа, эх баригч Б.Хишигсүрэн, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Болормаа, эх баригч Т.Тогоосүрэн, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Одонтунгалаг, эх баригч Д.Цэндмаа, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Нансалмаа, эх баригч Д.Наранхүү нарын 10 эмч, эх баригч оролцохоор сонгогджээ. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Япон улсад суралцах эмч нарт хандан, идэвх чармайлттай суралцаж ирээд эх, нярайн тусламж үйлчилгээнд ахиц гаргана гэдэгт итгэж байна гэв. Түүнчлэн дутуу төрөлтийг удирдах, дутуу нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чиглэлээр илүү сайн суралцаж ирэхийг онцлон хэлсэн юм.

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн ҮЭ-ийн хорооны хурал боллоо.
Ховд дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэх дараалал
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Нээлттэй ажлын байр
2019 оны 09 сарын 20-22-ны өдрүүдэд Хаан банкны харилцагч байгууллагуудын дунд ар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА