БОЭТ-ийн захиргаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангилал тодорхойлох талаар өрхийн эмч, БОЭТ-ийн хүүхдийн тасгийн эмч нарыг чадавхжуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Ховд салбар комиссын санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн бодлого шийдвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангилал тодорхойлох талаар нэгдсэн мэдээлэл өгөх зорилготой Өрхийн эмч нар болон БОЭТ-ийн хүүхдийн тасгийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 
Сургалтанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр болон өрхийн эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн 20 гаруй эмч оролцов.
Сургалтын хүрээнд комиссын үйл ажиллагаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангилал тодорхойлолт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах, хүүхдэд хэрэглэх эмийн эмчилгээний талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Сургалтын үеэр өрхийн эмч нарын зүгээс арьсны хүнд эмгэг өвчтэй, бөөрний хурц үрэвсэлтэй зарим нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангилал тодорхойлолтонд орсон боловч Нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагдаж чадалгүй үлдэж байгааг дээд шатны байгууллагуудад уламжлахыг хүсэв. 
Ховд аймагт 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 680 гаруй хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй тус салбар комисс 2017 онд 23 удаагийн хурлаар 419 хүүхдийг оруулж, эрүүл мэнд болон сэргээн засалтын үйлчилгээнд 195, халамжийн тэтгэвэрт 342, асаргааны тэтгэмжид 207 хүүхдийг хамруулсан байна.
Өрхийн эмч нар болон БОЭТ-ийн хүүхдийн тасгийн эмч нарыг чадавхжуулах сургалтын үр дүнд салбар комисс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхэд чиглэсэн бэрхшээлийн төрөлжсөн сургалт хийх, сум, өрхийн эмч нарыг чадавхжуулах сургалт явуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо хийх зэргээр цаашид хамтран ажиллах бодлого шийдвэрийг тодорхойлсноороо ач холбогдолтой боллоо гэж зохион байгуулагчдын зүгээс онцлов. 
Н.Лхагва

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Нээлттэй ажлын байр
2019 оны 09 сарын 20-22-ны өдрүүдэд Хаан банкны харилцагч байгууллагуудын дунд ар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.
Хүйн ээж бид – Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриатайгаар Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг хэрэгжүүлэхэд эх баригчдын орол
БОЭТ-ийн захиргаа
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Ховд дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх тасагт
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа