БОЭТ-ийн захиргаа
Өвөлжилт хүндэрч байгаа малчид ард иргэдийг эргэж тойрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эм тараах ажлын хэсэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг БОЭТ-н Хүүхдийн эмч н.Солонгоо, Дотрын эмч н.Сайрангүль, ЭМГ-н НЭМХ-н мэрэгжилтэн Т.Орхонтамир нар Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан сум болон багуудаар 2018.01.15-2018.01.19 хооронд хүртэл ажиллаа. Тус сумуудаар ажиллахад Дөргөн сумын Аргалант баг, Чандмань сумын Баянхайрхан, Дарви сумын Булаг багуудад ханиад томуу их, өвөлжилт хүнд байгаа малын бэлчээрлэлтэд хүндрэл бэрхшээл үүсч байна. Иймд сумуудад ханиад томууны болон бусад нэн шаардлагтай эмийг нэг суманд 30 багц боодлыг багийн эмч болон сумын эмч амьдралын боломж муутай айл өрхүүдээр тараалаа.
Эмийн багцанд: Халуун бууруулах, ханиад томууны эсрэг, дархлаа дэмжих, цэр ховхлох, даралт буулгах, шингэлэг алдалтын эсрэг зэрэг бусад эм орж нийт нэг өрхөд 10,000 төгрөг байхаар тооцож 300,000 төгрөг төсөвлөсөн байна.
Отор нүүдлээр өвөлжиж байгаа айл өрхийн судалгаа:
1. Дөргөн суман 0-5насны хүүхэд-16, жирэмсэн эх-6, өндөр настан-3, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-0
2.
3. Чандмань суманд 0-5насны хүүхэд-40, жирэмсэн эх-7, өндөр настан-2, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-1
4. Дарви суманд 0-5насны хүүхэд-15, жирэмсэн эх-3, өндөр настан-2, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-1
5. Зэрэг суманд 0-5насны хүүхэд-10, жирэмсэн эх-0, өндөр настан-2, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-1
6. Манхан суманд 0-5насны хүүхэд-12, жирэмсэн эх-16, өндөр настан-1, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-1
Иймд сумдад отор нүүдлээр явж байгаа айл өрхүүд их байгаа бөгөөд тухайн айл өрхүүдийг эрүүл мэндийн асуудалд сумын эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн үзлэг урьдчилан сэргийлэлтээ сайжруулах, анхаарлдаа авах нь зүйтэй юм. Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан суманд эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд Хүүхэд-156 ,насанд хүргэгчид-125 хүнд хийж эрүүл ахуйн зөвөлгөө эм бусад тулгамдаж буй асуудлыг талаар ярилцлаа. Иймд ханиад томуутай 69 хүүхэд 16 насанд хүргэгчидэд эрүүл ахуйн зөвөлгөө эм бичиж, бусад асуудал шийдэрлэх ёстой 2 хүүхдийн дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэхийг сумын эмчид зөвлөж байна. 125 Насанд хүргэгчидээс хараагүй-1, Саажилттай-3, Сонсгалын бэрхшээлтэй-12 архаг хууч өвчтэй 34 хүн байсныг дээд шатлалын байгууллага руу шилжүүлэж байлаа. Иймд нийт сумдуудаас хамгийн их ханиад томууны өвчлөл ихтэй сум Дөргөн, Чандмань сум байна.
Тус сумуудаар ажиллахад цас олон харзны ус хүндрэлтэй байсан бөгөөд малчид ард иргэдийн амьдрал тун тааруу зуншилга их муу байсан учираас цутараж байна төлөө малаа алдаж, малын бэлчээрлэлтэд хүндрэл бэрхшээл үүсч, малчдад өвс, тэжээлийн хомсдол бий болж байгаа нь цаашид өвөлжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж, малын хорогдол гарахад нөлөөлөх эрсдэлтэй байна.