Ум сайн амгалан болтугай. Эмгэнэл илэрхийлсэн Ховд аймгийн БОЭТ-ийн хамт олон

ПУНЦАГИЙН ЦОГБАДРАХ (1950-2017)

Эрүүл мэндийн Тэргүүний ажилтан, Улсын клиникийн профиссор Пунцагийн Цогбадрах нь 2017 оны 10 дугаар сарын 19-нд таалал төгссөж бидэнд гүн их гарз тохиолоо.

Пунцаг овогтой Цогбадрах нь 1950 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Пунцагийн гэрт айлын том хүү болон мэндэлсэн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөсөн.

1958-1959 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Бага сургууль, 1959-1966 онд Ховд аймгийн 7 жилийн сургууль, 1966-1968 онд Ховд аймгийн 10 жилийн 1-р сургууль, 1968-1973 онд АУДэС-ийг Эмчилгээний ангид хүний их эмч мэргэжлээр амжилттай төгсөн.

1973-1975 онд Ховд аймгийн Мөнхайрхан , Мянгад  сумын эрхлэгч эмчээр, 1976-1980 онд Эрүүлийг хамгаалах яамны мэдэлд шилжин очиж Улсын клиникийн төв эмнэлэгт “Ринтген ” тасгийн эмчээр, 1980-1984 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Т.Батмөнхийн захирамжаар цэргийн поспиталын эмнэлэгт Ринтген” тасгийн даргаар, 1984-1986 онд Улсын клиникийн төв эмнэлэгт дахин 2 жил 1986-1992 онд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт “:Дотрын тасагт”эрхлэгч эмчээр, 1992-2014 онд Ховд аймгийн БОЭТ-д Дотрын тасгийн тэргүүлэх зэрэгтэй зөвлөх эмчээр ажиллаж байгаад гавяаны амралтандаа гарсан

2000-2008 онд Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр тасралтгүй ажилласан.

1992 онд Монголын Ардчилсан Холбооны анхдугаар хуралд төлөөлөгчөөр оролцож Монголын Ардчилсан Холбоо, Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болон шийдвэрүүдийг дэмжин тасралтгүй 26 жил Ардчилсан холбооны партизан, Монголын Ардчилсан намын ахмад гишүүн байсан.

П.Цогбадрахын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Эрүүл мэндийн Тэргүүний ажилтан, Улсын клиникийн профиссор цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медалиуд Ховд аймгийн хүндэт иргэн, Жаргалант сумын хүндэт иргэн, Аймгийн захиргааны хүндэт иргэн, Алтангадас одон зэрэг шагналуудаар тус тус шагнагдсан.

Пунцагийн Цогбадрахын Эрүүл мэндийн салбарт бүтээсэн гавъяа зүтгэлийг үүрд дурсан санах болно. Үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл төрөгсөд, ойр дотны нөхөдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

 

Ум сайн амгалан болтугай.

Эмгэнэл илэрхийлсэн Ховд аймгийн БОЭТ-ийн хамт олон 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сонгон шалгаруулах хороо 
БОЭТ-ийн захиргаа
Баруун бүсийн Эмгэг судлалын техникчдын сургалт зохион байгуулагдаж байна.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн хамт олон Ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэх дараалал
БОЭТ захиргаа
Ховд аймгийн Эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөнөөс хойш 90 жилийн түүхэн ой