БОЭТ-ийн захиргаа

2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг  Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж цаг үеийн асуудлуудаар санал солилцон, тухайн аймгуудын иргэдэд үнэгүй үзлэг оношлогоо хийн ажиллаж байна. Ажлын хэсэг албан томилолтоо Ховд аймгаас эхэлсэн бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ-ийн захирал Л.Амаржаргал  нар болон салбарын удирдлагууд нь хүлээн авч уулзав. 

Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 09 дүгээр сарын 28-ны өдөр  аймгийн ЭМГ, БОЭТ, “Зооноз” өвчин судлалын газар, БОЭТ, Амаржих газар зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж заавар чиглэл өгч ажиллаа.   

09 дүгээр сарын 29-ны өдөр БОЭТ болон аймаг сумын эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалж хийж сургалт зөвлөгөө өгөх, иргэдэд мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, шинжилгээ хийж ажиллаж 16 цагаас Ховд их сургуулийн урлагийн зааланд эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзан эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо солилцов. Энэхүү уулзалтаар эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байсан болон ажиллаж буй эмч ажилчдыг Эрүүлийг хамгаалхын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг, нэр бүхий хүмүүсийг Эрүүл мэндийн яамны дэд сайд гарын бэлгээр шагнаж урамшуулав. Мөн тарваган тахалын үеэр ур чадвараа гаргаж ажилласан эмч эмнэлгийн ажилчдыг Ховд аймгийн засаг даргын хүндэт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн ҮЭ-ийн хорооны хурал боллоо.
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Байгууллагын аварга шалгаруулах спортын 4 төрөлт тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа