БОЭТ-ийн захиргаа
Тайваний Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нийгмийн хамгаллын яамны санхүүжилтаар 740 сая төгрөгний өртөг бүхий Гемодиализ эмчилгээний аппарат тоног төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэж өгөх ёслол Ховд аймгийн Бүсийн Оношлого Эмчилгээний төвд боллоо.
Уг нээлтийн арга хэмжээнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Пүрэвганди, Засаг дарга Д. Галсандондог, Засаг даргын орлогч Ш. Батсүх, Нийгмийн бодлого хөгжлийн хэлтсийн дарга Б. Гантөмөр, ЭМГ-ын дарга Ц. Мягмарсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С. Дорж, БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын бие төлөөлөгч С.Гантөмөр, Тайваны Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын Яамны харьяа Тайбей эмнэлгийн дарга, Тайваны Олон улсын Эрүүл мэндийн сургалтын төвийн Зөвлөх Hsu, Chin-Chih, Тайваны Төвд Монголын хорооны Монголын асуудал хариуцсан дарга Dung, Yao-Shu, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын Яамны харьяа Тайбей эмнэлгийн Олон улсын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн захирал, Тайваны Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны Эрүүл мэндийн удирдлагын хэлтсийн захирал, Олон улсын Эрүүл мэндийн сургалтын төвийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Chen, Ying-Ru тэргүүтэй Тайваны төлөөлөгчид оролцлоо.
Тус төвд 2012 оноос одоог хүртэл 2 гемодиализын аппаратыг өндөр ачаалалтай ажлуулдаг байсан бол дахин 2 аппарат нэмэгдүүлснээр Гемодиализын тасгийн хүчин чадал нэмэгдэн, баруун бүс нутгийн бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд УБ хот болон оочир хүлээн цаг алдалгүй эмчлүүлэлх давуу тал бүрдээд байна.
Мөн Гемодиалезын төвийн нээлтийн үйл ажиллагаанаас гадна Ховд аймгийн БОЭТ нь Тайваны Тайбей эмнэлэгтэй хамтран ажиллах “ЭГЧ ДҮҮС” эмнэлгийн гэрээнд гарын үсэг зурснаар бүс нутгийн эмч мэргэжилтнүүдийг Тайваны Тайбей эмнэлэгт суралцахад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцож цаашид олон талаар хамтран ажиллах юм.