БОЭТ-ийн захиргаа
ЭМЯ-ны 2017 оны уриа: “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбоотой Ховд аймгийн БОЭТ дээрх жилийн хүрээнд 2017 оны 03-р сарын 07-ны өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан залуу эмч, эм зүйч нар жаргалант сумын 12 цэцэрлэгийн багш ажилчдад амьлуулах суурь тусламж, эмийн зохистой хэрэглээний талаарх сургалт, Жаргалант сумын 12 багийн 60 сайн дурын идэвхитнүүдэд БОЭТ-ийн их эмч АУ-ны доктор Д. Отгонбаяр, Нярайн их эмч АУ-ны доктор Ц. Солонго нар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, Мөн БОЭТ-н хамт олон 12 багийн өрх толгойлсон эмэгтэй, өндөр настан гэх мэт нийт 12 эмэгтэйд 1 удаа БОЭТ-д үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй, дараалал харгалзахгүй үзүүлэх эрхийн бичиг , гарын бэлэг гардууллаа.