БОЭТ-ийн захиргаа

Баруун БОЭТ-ийг бэхжүүлэх төсөл хэрэгжинэ

      Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бруссель хотноо ажиллах үеэрээ Монгол Улсын Засгийн газар Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Ховд аймаг дахь “Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн явцын талаар Бельгийн Гадаад хэргийн яам, ФИНЭКСПО, төслийн гүйцэтгэгч болох ЭфЭсИ интернешнл компаний төлөөлөлтэй уулзав.

       Уулзалтын үеэр Эрүүл мэнд, спортын яам (хуучнаар) болон Бельгийн Вант Улсын ЭфЭсИ интернешнл компаний хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн Гүйцэтгэгчийн бараа болон үйлчилгээ нийлүүлэх гэрээний нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталгаажуулав. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар уг төслийг 2 үе шаттай хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Төслийн нэгдүгээр үе шат 2017 онд, хоёрдугаар үе шат 2018-2019 онд тус тус хэрэгжинэ.

       Төслийн хүрээнд Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн үйлдвэр суурилуулагдаж,  хүний нөөцийн чадавх бэхжүүлэх сургалт, үндэсний телемедициний сүлжээ хөтөлбөр хэрэгжих юм.

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Мэндчилгээ
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
зөвлөгөөн
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хамт олон цусаа бэлэглэн, сайн үйлсийн аянд нэгдлээ. Та бүхэндээ ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх сайн сай
Баруун бүсийн Эмгэг судлалын техникчдын сургалт зохион байгуулагдаж байна.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
сувилахуйн албанаас