БОЭТ-ийн захиргаа
Монгол улсын хөдөлмөрийн баатар, академич, ардын эмч Н.Баасанжавын нэрэмжит БОЭТ-ийн хамт олон 2016 онд хийж гүйцэтгэсэн ажилуудаа тайлагналаа. Тайлангийн хуралд нийт эмнэлгийн ажилдын 90 хувь суусан байна. 2016 онд бид санхүүгийн өглөггүй чанарын гол үзүүлэлтүүд болох 0-1 насны хүүхдийн эндэгдэл, төрөх тойрны эндэгдэл, тархины харвалт, зүрхний шигдээсийн шалтгаант нас баралтууд, эмнэлгийн нас баралт, хоног болоогүй нас баралтуудыг өмнөх оны хүрсэн түвшингээс эрс бууруулан, олон шинэ дэвшилтэт үйлчилгээ, оношилгоо эмчилгээ, техник технологийг нэвтрүүлэн, ЭМЯ-ны бодлогын хүрээнд 1 тэрбум 500-аад сая,өөрсдийн санал санаачлагаар орон нутагт болон олон улсын байгууллагуудад хандан 1 тэрбум 300 гаруй сая, нийт 2 тэрбум 800-аад сая төгрөгний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн амжилт бүтээл дүүрэн ажиллалаа.Амжилт, хөгжил, дэвшлийн төлөө хамтдаа баг болон ажилласан та бүхэндээ баярлалаа. Энэ эмнэлгийн эд эс ширхэг нь, үнэт зүйлүүдийн нэг нь болсон эмч ажиллагсад та бүхэн өөрсдийгөө байнга хөгжүүлж хөгжиж дэвжиж байгаарай, амжилт хүсье.