БОЭТ-ийн захиргаа

БОЭТ вирусын шинжилгээ хийх шинэ загварын аппараттай боллоо

БОЭТ  “Рийл Тайм Пи Си Ар” загварын вирусын шинжилгээ хийх зориулалттай шинэ аппараттай боллоо. Үүнийг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр Токио хотын Халдварт өвчний үндэсний хүрээлэн дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томуугийн лавлагаа төвөөс нийлүүлж байгаа юм. 75,5 сая орчим төгрөгийн өртөгтэй энэхүү аппарат Монгол Улсад Дорнод, Ховд, Орхон, Дархан-Уул аймагт буюу бүсчилсэн хэлбэрээр олгогдож байна. 

“Рийл Тайм Пи Си Ар” аппарат нь томуугийн вирусээс гадна элэгний B, С вирус гээд маш олон төрлийн вирусын шинжилгээг хийх хүчин чадалтай. Мөн ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад олон төрлийн оношлуур ашиглан ажиллуулах бүрэн боломжтой. Энэ үеэр Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Энэ аппаратыг ашиглаж илрүүлсэн вирусуудыг манай төвд төвлөрүүлнэ. Ингэснээр Токиод байрлах ДЭМБ-ын төв рүү илгээнэ. Энэ нь томуугийн вирусыг хянадаг дэлхийн зургаан лабораторийн нэг юм. Өөрөөр хэлбэл бид томуутай тэмцэх дэлхийн сүлжээнд нэгдэж байна гэсэн үг” гэлээ. 

Харин Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин хэлсэн үгэндээ, “2010 онд ДЭМБ-ын дэмжлэгээр манай БОЭТ Вируслогийн лабораторитой болсон. Энэ хугацаанд 1500 орчим хүнд шинжилгээ хийж 190 нэр төрлийн вирус илрүүлсэн байна. Өнөөдөр үүний дараагийн загварыг хүлээж авч байгаа нь маш том дэвшил боллоо” хэмээн онцоллоо.

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан зохион явуулсан СПОРТ-ын тэмцээнүүд 2015 оны 08 дугаар сарын 7,8-ны өдөр
БОЭТ захиргаа
БОЭТ
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Ум сайн амгалан болтугай.   Эмгэнэл илэрхийлсэн Ховд аймгийн БОЭТ-ийн хамт олон
ХОВД АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ ХОВД ДАХЬ БОЭТ-ИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2015 оны 05 сарын 02 – нд ХДТ –д
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Данида төслийн бодлого хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Б.Цэвэлмаа 2017.10.10- ны өдөр Ховд аймгийн БОЭТ-д ажиллаа.
БОЭТ-ийн захиргаа