БОЭТ-ийн захиргаа

Монгол Улсын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, Клин. Профессор, Зөвлөх зэргийн эмч, ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М. Алтанхүү, рефракцын зохицуулагч арга зүйч н. Эрдэнэ жаргал, н.Оюун нар 2017 оны 01 сарын 15-18 хооронд Ховд аймагт ажиллалаа. Ажиллах хугацаандаа БОЭТ-ийн нүдний тасгийн үйл ажиллагаа,, “Орбис” төслийн товч танилцуулгыг Эрүүл мэндийн газрын удирдлага болон холбогдох мэргэжилтэн, эмч нарт танилцуулж 2017 онд хүүхдүүдийн нүдний урьдчилан сэргийлэх үзлэгийн хэрхэн зохион байгуулах, төслийн тогтвортой байдлыг хангаж төслийг хэрэгжүүлж үр дүнд хүрэх талаар санал бодлоо хэлэлцсэн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орбис төслийн хүрээнд 2015-2016 онуудад Ховд аймагт 17 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Төслийн санхүүжилтийг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нүдний тасагт 9 төрлийн багаж тоног төхөөрөмж, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нүдний их эмч Долгормааг сургах, Сургуулийн эмч нарыг чадваржуулах сургалт, Сум, Өрхийн эмч нарыг чадваржуулах сургалтанд зарцуулсан байна. Цаашид төслийн хүрээнд нүдний хугарлын өөрчлөлтэй хүүхүүдийг эрт илрүүлэх, оношлох, үнэ төлбөргүй нүдний шилээр хангах үйл ажиллагааг Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Сургууль, Сум, өрхийн эмч нартай хамтран зохион байгуулахаар төлөвлөж жилд 12000 хүүхдийг үзлэгт хамруулж, амьжиргааны түвшингийн 1-5 бүлэгт багтсан өрхийн хүүхдүүдийн 30%-д нүдний шил олгох зорилготой төсөл хэрэгжих юм.


Төслийн хүрээнд сургууль, сум, өрхийн эмч нар хүүхдийн харааны өөрчлөлтийг оношлох анхан шатны мэдлэг ур чадвартай болж 2016 оны байдлаар 3000 хүүхдийг оношлож, 95 хүүхдэд нүдний шил үнэ төлбөргүй олгох арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Сургууль, сумын эмч нар сургалтанд хамрагдсны дараа идэвхтэй ажиллаж сургуулийн 6-18 настай хүүхдүүдийг нүдний үзлэгт бүрэн хамруулах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд идэвхтэй ажилласан Үенч сумын сургуулийн эмч, 6-р сургуулийн эмч, 2-р сургуулийн эмч, Сургууль, Өрх, Сумын эмч нартаа талархал илэрхийлж байна.
Мөн 2017 оны 01 сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтэн, БОЭТ-ийн нүдний эмч, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сургуулийн эмч нарт төслийн хүрээнд хийгдсэн ажил, цаашид анхаарах асуудлаар харилцан саналаа солилцсон уулзалтыг Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
Ховд дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэх дараалал
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн Спортын мастер Г. Оюунчимэг ахлагчтай баг тамирчид
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
СҮРЬЕЭГИЙН ТАСАГТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн удирдлагууд  Эрүүл мэндийн салбаруудтай уулзалт хийв.
Бельгийн төсөл
Баярын мэндчилгээ
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА