БОЭТ-ийн захиргаа

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулахаар ажиллаж байна

Дорноговь аймгийн зорилтот бүлгийн айл өрхийн 0-3 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өчигдөр Сайншанд сумын 2-р багийн "Гоёо мэнд" өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус аймгийн томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 92 хувь нь 0-15 насны, үүнээс 77,9 хувь нь 0-4 хүртэлх насны хүүхдүүд байна.

Улирлын чанартай томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварыг бууруулах зорилгоор тус аймгийн Засаг даргын Тамгын газраас 18 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, 400 гаруй хүүхдэд томуугийн эсрэг вакцин хийж, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Замын-Үүд сумын эмнэлэгт томуугийн эмчилгээнд шаардлагатай багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлжээ. Үүнд: Утлагын аппарат 15, амьсгал тоологч 10, зүрхний цохилт хэмжигч 4, хүүхдийн хоолойны дуран 2 ширхэгийг тус тус авахаар төлөвлөжээ.

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
Сэрэмжлүүлэг
Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан зохион явуулсан СПОРТ-ын тэмцээнүүд 2015 оны 08 дугаар сарын 7,8-ны өдөр
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох  УИХ-ын гишүүн С. Одонтуяаг хүлээн авлаа.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ - RETREAT DAY” сургалтыг зохион байгууллаа.
БОЭТ-ийн захиргаа
Аймгийн удирдлагууд  Эрүүл мэндийн салбаруудтай уулзалт хийв.