БОЭТ-ийн захиргаа
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжавын санаачлага дэмжлэгтэйгээр баруун бүсийн эмч нарын зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд өнөөдөр гуравдугаар зөвлөгөөнөө зохион байгуулж байна.
Энэ удаагийн баруун бүсийн эмч нарын III зөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний хурал нь олон улсын чанартай болж өргөжин АНУ-ын эрдэмтэн судлаачид, эмч, багш нар оролцож байгаа нь онцлогтойгоор өргөжин, хөгжсөөр байна.
Баруун бүсийн эмч нарын зөвлөгөөн нь бүс нутагтаа гол тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулан авч хэлэлцэхээс гадна зөвлөмж гарган бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай асуудлуудыг салбарын бодлого төлөвлөлтөнд тусгах, эмч нарыг судалгаа шинжилгээний ажил хийх сэдэл төрүүлэн, судалгааны арга зүйн мэдлэг эзэмшүүлэх, бүсийн хэмжээний судалгааны тоо нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.
Энэхүү хурал нь эрүүл мэндийн бүхий л чиглэлийн асуудлуудыг хамруулсан бөгөөд хурлыг хамтран зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлэн хамтран ажилласан Ховд Аймгийн ИТХ, ЗДТГ, БОЭТ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, Монос трейд, Денк фарма ивээн тэтгэн ажиллаа.
Эрдэм шинжилгээний хуралд анагаах ухааны докторууд, эмнэлгийн мэргжилтнүүд нийт 24 бүтээл ирүүлж танилцууллаа.
Хүндэт зочид
- Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч. Уранчимэг
- МУ-ын хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат эмч, академич Н.Баасанжав
- АНУ-ын Орегон мужийн цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн тэргүүн, Хавдрын төвийн захирал, доктор, профессор Жон Ханди
- Орегон мужийн зүрх судасны мэс заслын зөвлөх эмч, доктор Томас Венклер
- Доктор, хуульч Бен Ханду
- Анагаахын шинжлэх ухааны доктор профессор Б.Бурмаажав
- Анагаах ухааны доктор, профессор Л.Ганболд
- Анагаах ухааны доктор, дэд профессор З.Гэрэлмаа
- Ховд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн С. Дорж
- МУГ эмч Т. Шинэбаяр
- Баруун бүсийн аймгуудын эмч нарын төлөөлөл, Ховд аймгийн сумдын эмч нар, БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцож байна.
-