БОЭТ-ийн захиргаа
Эмнэлгийн ажилчдын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, ажиллагсдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдний авхаалж самбааг сорих, тэргүүний ажиллагсдыг шагнан урамшуулах арга хэмжээг өнгөрөгч амралтын өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр сумо бөхийн барилдаан, олс таталт,олс таталтын тэмцээн зэрэг төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Мөн энэ өдөр “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр- 9 ажилтан, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр -5 ажилтан, Ховд хотын хүндэт тэмдэгээр -2, Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух” бичиг”-ээр - 2, БОЭТ-ийн захирлын нэрэмжит шагналаар -1, Аймгийн засаг даргын өргөмжлөөр-2 хүн, Жаргалант сумын засаг даргын өргөмжлөл-2 хүн , Эрүүл мэндийн газрын шагнал-2 хүн, Харилцагч байгууллага Mobicom Corporation LLC байгууллагын шагнал-1 хүн нийт 12 үйлчилгээний ажилтан шагнагдсаныг хамт олны өмнө ёслол төгөлдөр гардуулж цаашид ажлын их өндөр амжилт хүсэн ерөөлөө.
“ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр
- Б. Гэрэлмаа /САМ-гийн тасгийн сувилагч/
- Ц. Хишигжаргал / САМ-гийн тасгийн сувилагч /
- Б. Мөнхбаяр /Амбулаторийн тасгийн сувилагч/
- Д. Одгэрэл /Амаржих газрын нярайн сувилагч/
- Г. Мөнхсолонго /Мэс заслын тасгийн сувилагч/
- Н. Хишигсүрэн /103 Хүлээн авах тасгийн сувилагч/
- Г. Баярмаа /САМ-гийн тасгийн сувилагч/
- О. Янжиндулам /Хоол эмчилгээний тасгийн тогооч/
- Б. Тэгшжаргал /Хүүхдийн тасгийн сувилагч/
“ЖУУХ БИЧИГ”-ээр
- Ш. Оюунцэцэг /Ариутгалын тасгийн сувилагч/
- Г. Гантуяа /Рентген техникч/
- Б. Гэрэлчимэг /БОЭТ-ийн сувилагч/
- Р. Дуламсүрэн /БОЭТ-ийн нярав/
- Б. Ариунцэцэг /БОЭТ-ийн эх баригч/
Аймгийн засаг даргын жуух бичгээр
- Л. Наранцэцэг /Мэс заслын тасгийн үйлчлэгч/
- В. Дуламсүрэн /Хүүхдийн тасгийн үйлчлэгч/
Ховд хотын хүндэт тэмдэгээр
- Г. Баярхүү /Халдвартын тасгийн үйлчлэгч/
- А. Мария /Шинжилгээний тасгийн үйлчлэгч/
БОЭТ-ийн захирлын нэрэмжит өргөмжлөл
- Ж. Цэцэгмаа /харшлын тасгийн үйлчилэгч/
Аймгийн засаг даргын өргөмжлөл
- Х. Цэцгээ /САМ-гийн тасгийн үйлчлэгч/
- Д. Гантуяа /Сэтгэц наркологийн тагсийн үйлчлэгч/
Жаргалант сумын засаг даргын өргөмжлөл
- Ж. Балцэцэг /Ариутгалын тасгийн угаагч/
- С. Чулуунцэцэг /Гэмтлийн тасгийн үйлчлэгч/
Эрүүл мэндийн газрын шагнал
- З. Наранцэцэг /Сүрьеэгийн тасгийн үйлчлэгч /
- Ж. Бадамцэцэг /Гэмтлийн тасгийн үйлчлэгч/
Харилцагч байгууллага Mobicom Corporation LLC байгууллагын шагнал
- Ц. Ягаанцэцэг /Төрөх тасгийн үйлчлэгч/