БОЭТ-ийн захиргаа

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар

 Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ

Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн А блок буюу оношилгооны хэсэг, Б блок буюу хэвтүүлэн эмчлэх хэсгийн барилгын ажлыг цогцоор нь барихад Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 14 тэрбум 250 сая төгрөг гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. Тус төвийн барилга барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2017 онд ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад даалгалаа.

1974 онд баригдсан Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгад 2012 оноос Бүсийн оношилгоо, эмчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд жилд баруун 5 аймгийн 130 мянга гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 1800 гаруй эх төрж, 12000-13000 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Өсөн нэмэгдсэн хэрэгцээ, ачааллыг хуучин барилга даахгүй, хангахгүй байгаагаас гадна барилгын дотоод сантехник, цахилгааны шугам сүлжээ хуучирснаас тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж чадахгүйд хүрч тоног төхөөрөмжүүд эвдэрч гэмтэх эрсдэлтэй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж.

Бельги Улсын төслийн дагуу 2017 оны эхний улиралд тус төвд тоног төхөөрөмжүүд суурилуулах ажил хийгдэх тул шинэ барилгын тодорхой давхрууд ашиглалтад орсон байх, мөн зарим том оврын тоног төхөөрөмжүүдийг барилгын явцад суурилуулах шаардлагатай байгаа тул Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Сэтгэл зүтгэл гарган ажилласан УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хороон дарга Д.Батцогт болон ЭМСЯ-ны Сайд С.Ламбаа, ЭМСЯ-ны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан болон тус хэлтсийн мэргэжилтнүүд, дэмжин ажилласан Барилгын хөгжлийн төв, "ЭЗТ" ХХК-ны инженер н. Цогт, Ховд аймгийн ИТХ, ЗДТГ,ННХ-т талархал илэрхийлж байна. Зөвхөн Ховд төдийгүй алслагдсан баруун бүсийн 350 гаруй мянган ард иргэдийн эрүүл мэндийн тусламжийн чанарт дэвшилтэт өөрчлөлт гарах болноо. Манайхан сайхан ирээдүй биднийг хүлээж байна. Өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ анхааран сайжруулцгаая.

 

ЗУРАГТ МЭДЭЭ

Баярын мэндчилгээ
2020 оны аймаг орон нутгийн төсөв батлах 10-р хуралдаанаар
ХОВД АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ ХОВД ДАХЬ БОЭТ-ИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2015 оны 05 сарын 02 – нд ХДТ –д
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Сувилагчийн баярыг угтаж Онол практикийн бага хурал боллоо.
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА