БОЭТ-ийн захиргаа
Монгол улсын хөдөлмөрийн баатар, академич, ардын эмч Н.Баасанжавын нэрэмжит Ховд дахь БОЭТ-ийн Амаржих газрын нярайн их эмч Ц. Солонгоо нь Монгол улсын баруун бүс дэх перинаталь эндэгдлийн асуудалд /F 720606-нярай судлал/ анагаах ухааны докторын зэрэг(Ph.D) горилсон нэг сэдэвт бүтээлээр анагаах ухааны доктор цолоо 2016 оны 03-р сарын 31-ны өдөр амжилттай хамгаалж БОЭТ-д 3 дахь доктор болон төрлөө. Амаржих газрын нярайн их эмч Анагаах ухааны доктор Ц. Солонгоог БОЭТ-ийн захирал Т. Баяртогтох хүндэтгэл үзүүлэн өрөөндөө хүлээн авлаа. БОЭТ-ийн захиралд Анагаах ухааны доктор Ц. Солонго бүтээлийнхээ дээжсээс гардуулан өгч мөн цаашид хамтран ажиллах АШУҮИС-ийн саналыг хүлээлгэн өглөө.