БОЭТ-ийн захиргаа

        Өнөөдөр дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах  өдөр. Энэ өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн. Олон улсын эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр гэж ойлгож болно.

Ховд аймагт энэ өдөр хур бороо жигдэрсэн сайхан өдөр болж  Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн алтан гартай эмч нарын минь баярын нээлтэнд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан ирж талархал илэрхийлж  баяр хүргэлээ.

Дэлхийн эмч нарын өдрийг тоиолдуулан эрүүл мэндий тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай чанартай хүргэх үйлсэд хамт олноо манлайлан олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа  Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэхээн амьдруулах тасгийн  их эмч С. Нагашбай,  эх барих эмэгтэйчүүдийн их  эмч  Ж.Нямхишиг нар “Аймгийн засаг даргын жуух бичиг”-ээр шагнагдлаа.

Аймгийн засаг даргын өргөмжлөлөөр Халдвартын тасгийн эрхлэгч  эмч Ц.Мягмарсүрэн, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Нансалмаа нар шагнагдлаа.

 

Жаргалант сумын хүндэт тэмдгээр Зүрх судасны тасгийн их эмч Бадамхорлоо, Амаржих газрын нярайн эмч Ц.Доржханд нар шагнагдлаа.

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд мэдлэг боловсрол оюун ухаанаа дайчлан тасаг хамт олноо удирдан бусдыгаа үлгэрлэн ажиллаж “Манлай эмч”-ээр  Амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн  их эмч эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч эмч  Б.Баяраа шалгарлаа.


Таны овог, нэр :
Имэйл хаяг       :
Утасны дугаар :

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ нь 11-р сарын 1-ээс 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээг хийж эхэлнэ.
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
2019 оны 09 сарын 20-22-ны өдрүүдэд Хаан банкны харилцагч байгууллагуудын дунд ар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
ХОВД АЙМГИЙН ЭМНДХЭЛТЭС БОЭТ, ЭМГ ХАМТРАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАВ.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
зөвлөгөөн