БОЭТ-ийн захиргаа

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “ЭМЧ СУДЛААЧ” сэдэвт онол практикийн бага хурал 2016 оны 3-р сарын 29-ний өдөр  аймгийн хэмжээний эрүүл мэндийн байгууллагыг хамруулан өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдлаа.

Судалгаа шинжилгээний ажил хийх арга барил эзэмшүүлэх, судлаач сэтгэлгээ, нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, судалгааны үр дүнг үнэлэх, туршлага солилцох зорилгоор  нийт 16 илтгэл хэлэлцүүлэгдсэн.

Илтгэлд 

  • 1-р байр Уламжлалт тасгийн эрхлэгч эмч  Б.Алтангадас “Уламжлалт анагаах ухаан нь шинжлэх ухааны ололтоор баяжигдсан нь”
  • 2-р байр төрөх эмэгтэйчүүдийнэмч Б.Нансалмаа Э.Мөнхчимэг, САМ-ийнтасгийнэмч Н.Лүнчулуун нарын “Жирэмсэн үед артерийн даралт ихсэлтийн эмнэлзүйн шинж тэмдэг ба төрөлт шийдсэн байдал”
  • 3-р байр  Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн биологич Д.Мөнхтөмөр   “Ховд аймагт тэмдэглэгдсэн байгалийн голомтот зоонозын халдварт өвчний судалгааны асуудалд
  • Тусгай байранд  Буянт багийн өрхийн эмч Д.Уртнасан “Диспансерийн хяналтанд байгаа артерийн гипертензитэй хүмүүсийн дунд хийсэн бүтцийн судалгаа”,    Гэмтлийн эмч Д.Цэрэнбадам, Б.Батбулган нарын “Шилбэ ясны гандан хэсгийн хугарлыг чөмөгний голоор түгжээд хадаасаар хадаж бэхлэх мэс заслын үр дүнгийн талаар”  тус тус шалгарлаа

Илтгэлд оролцож байр эзэлсэн эмч мэргэжилтнүүдэд  батламж, үндсэн цалингийн хувиар /30-10/ шагнаж урамшуулав.

 

ЗУРАГТ МЭДЭЭ

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
2019 ОНЫ 03-Р САРЫН 14-15-НЫ ӨДРҮҮДЭД
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Монгол улсын их хурлын  гишүүн МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч, МБМХ-ны тэргүүн С. Ганбаатар Ховд аймагт ажиллаж байна.
БОЭТ-ийн захиргаа