БОЭТ-ийн захиргаа

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр  тусгасан.

      Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич Н.Баасанжавын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, БХЗГ-ын дарга С.Энхболд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

     Энэ үеэр Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын төвийн үйл ажиллагаатай газар дээр танилцаж, Эрүүл мэнд, спортын салбарын ажилтан албан хаагчидтай уулзаж, тулгамдсан асуудлын талаар санал бодол солилцов.

     Мөн Аймгийн Эрүүл мэнд, спортын салбарт 2015 оны Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, Эрүүл мэнд, спорын сайдын 2015 оны “Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээ”-ний тухай 449 дүгээр тушаалын хэрэгжилтэд дотоод аудит, үнэлгээ хийж, эмч, эмнэлгийн ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх талаар үүрэг даалгаварыг ТНБД С.Ламбаа өглөө.

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Ховд аймгийн “Хөгжлийн төлөө” сангаас
КАНАД САНГИЙН ОРОН НУТГИЙН САНААЧИЛГА /2021 -2022/ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРЧ                                                              ТЭТГЭЛГИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Сувилахуйн албанаас
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
ЭМЯ шинэчлэлийн бодлогоо тайлагнана
Монгол улсын их хурлын  гишүүн МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч, МБМХ-ны тэргүүн С. Ганбаатар Ховд аймагт ажиллаж байна.
БОЭТ-ийн захиргаа
СУВИЛАГЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ -2020” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.