БОЭТ-ийн захиргаа

“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар ус нуурын “Төмөртийн тохой”-д амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний нээлтэнд ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ч.Чинбат, аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогч М.Амарсанаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх, БСГ-ын дарга Б.Ундрах, БТСГ-ын дарга Б.Банзрагч болон байгууллага, сум орон нутгийн удирдлагууд, бүс нутгийн иргэд нийлсэн 12000 гаруй хүн оролцлоо. Мөн “Ном” хөтөлбөрийн хүрээнд манай аймагт ажиллаж байгаа Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Болор цомын эзэн, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Гомпилдоогийн Мөнхцэцэг, 2016 оны Болор цом-33 наадмын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Цэвээн-Очирийн Эрдэнэбаатар, МУСТА, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр, МҮОНРТ-ийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Жигмэддоржийн Сарантуяа нар нээлтийн арга хэмцээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

БОЭТ-ийн хамт олон  бүх зохион байгуулагдсан цэмцээнд идэвхитэй оролцож бүжигийн төрөлд 1-р байр эзэллээ.

Бүжгийн төрөлд ЗАА тасгийн эдийн засагч Саруулзаяа, Мэс заслийн тасгийн их эмч Сүхнаран оролцлоо.

 

        

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

зөвлөгөөн
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
ХОВД АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ ХОВД ДАХЬ БОЭТ-ИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2015 оны 05 сарын 02 – нд ХДТ –д
ХСХ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх аяны АХА тэмцээн
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа