БОЭТ захиргаа

БОЭТ-д ажиллаж байсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

      Жил бүрийн сар шинийн баярын өмнө ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал ёсоор  2015 оны 01-р сарын 22-ны өдрийн 13 цагт БОЭТ-ийн  удирдлагууд азай буурлуудаа Аймгийн хөгжим драмын театрт  хүлээн авч, гарын бэлэг гардууллаа. Нийт 170 гаруй ахмад буурлууд байдаг байна.

     Өнөөдрийн хүндэтгэлийн хүлээн авалтанд 140 гаруй ахмадууд хүрэлцэн ирж ахмад бүрт цагаан сарын тавагны идээ гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм.

  БОЭТ-ийн захирал Т. Баяртогтох хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж БОЭТ-ийн тайлан таницлуулж, урлагын номер үзүүлж, Бидний 90 жилийн түүхэн хөгжлийг харуулсан "УУЛСААС ӨНДӨР ОРГИЛ ӨӨД" баримтат кино, Эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулан бүтээсэн  “Бид сувилагч” дууны клипыг ахмад буурлууддаа хүргэж сонорыг нь мялаалаа.

    БОЭТ-ийн захирал Т. Баяртогтох хүндэтгэлийн хүлээн авалтыг хааж хэлсэн үгэндээ ахмадуудын маань эрүүл мэндийн салбар, улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хийсэн гавьяаг үнэлж баршгүй юм гэдгийг дурьдаад, гал бичин жилдээ  элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөлөө.

          

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Голомт банкны харилцагч байгууллагуудын тэмцээн
УРИЛГА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Баруун бүсийн сувилагч мэргэшлийн зэрэг олгох шалгалт
ОНЦЛОХ МЭДЭЭ
Ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэх дараалал
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа