БОЭТ захиргаа
МОНГОЛ УЛСАД:
Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд:
- 50 дугаар долоо хоногт нийт 151,556 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.951 (6.6%) томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон 10,000 хүн амд 36.1 тохиолдол бүртгэгдэж байгаа нь олон жилийн дундаж үзүүлэлт болох толерант дээд үзүүлэлтэд хүрээгүй байна.
- Аймгуудын хувьд Архангай, Дорноговь, Өмнөговь, Төв аймгуудад ТТӨ нь 10-11%, УБ хотын ХУД-т 10.3% болж тус тус нэмэгдсэн байна.Нийт өвчлөгсдийн 88.2%-ийг 0-15 насны хүүхэд эзэлж байна.
- ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид нийт 154 сорьц хүлээн авч шинжлэхэд 32 (20,7%) сорьцод томуугийн A(H1N1) вирүсийн ген, 15 сорьцод иж томуу илрүүлэх шинжилгээ хийхэд 2 (13%) сорьцод аденовирүс, 1 (6%) сорьцод респиратор-синцитиаль вирүс, 1 (6%) сорьцод иж томуугийн вирүсийн ген тус тус илэрсэн байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Томуу, томуу төст өвчин, 50 дугаар долоо хоногийн байдлаар
Осол, гэмтлийн мэдээ:
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ГССҮТ-д нийт 1252 хүн хандсаны 60%-ийг эрэгтэйчүүд, 21%-ийг 0-15 насны хүүхэд, 10% хэвтэн эмчлэгдэж, 15% нь согтуугаар өртжээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 11.2% (159)-иар буурсан байна. Шалтгааны хувьд хүчирхийлэл, амьгүй механик зүйлд өртөх, зам тээврийн осол зонхилж, мөсөнд дээр халтирч унах байдал нэмэгдэж 11% болсон байна.
Эх сурвалж: ГССҮТ
Осол, гэмтлийн мэдээ, 7 хоногоор
ДЭЛХИЙ ДАХИНД:
Шувууны томуугийн H7N9 вирүст халдвар:
БНХАУ-д шувууны томуугийн H7N9 вирүст халдварын лабораториор батлагдсан 2 тохиолдол бүртгэгджээ.
- 74 настай, эрэгтэй. Гуандонг аймгийн харьяат, 11 сарын 19-нд шинж тэмдэг илэрсэн. Шувуутай харьцсан өгүүлэмжтэй.
- 60 настай, эрэгтэй. Ханзоу хотын харьяат. 11 сарын 20-нд шинж тэмдэг эхэлсэн. Тэжээвэр шувуу нядалсан өгүүлэмжтэй. Өвчтнүүдийн биеийн байдал хүнд байна.
Тус улсын Засгийн газраас дэгдэлтийн болон нөхцөл байдлын судалгаа хийж, эрсдлийн үеийн харилцаа холбоог эрчимжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж:ДЭМБ
Шувууны томуугийн H9N2 вирүст халдвар:
БНХАУ-д шувууны томуугийн H9N2 вирүст халдварын 4 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. 1-15 настай хүүхдүүд өвчилсөн бөгөөд зөвхөн 1 хүүхэд нь шувуутай харьцсан өгүүлэмжтэй ба өвчтнүүдийн биеийн байдал хөнгөн байна.
Эх сурвалж:ДЭМБ
Эбола вирүст халдвар:
12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад 28640 хүн өвчилж, 11315 хүн нас барсан ба нас баралтын хувь 39.5% байна. Гвинейд 11 дүгээр сарын 1-ээс хойш, Либерит 11 дүгээр сарын 22-оос хойш хүний өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж:ДЭМБ