БОЭТ захиргаа

МОНГОЛ УЛСАД:

Архины хордлогын мэдээ:

12 дугаар сарын 13-наас 16-нд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас нийт 523 хүн хандаж, 23 хүн (4.4%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 5% (28) тохиолдлоор буурчээ.

Эх сурвалж: НЭМГ

Малын галзуу өвчин:

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн  “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон байна. Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ. Галзуу өвчний эрсдэлд өртсөн хүний тухай мэдээлэл байхгүй байна. Тухайн газарт халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Вакцинаас үүдэлтэй халдварт саа өвчин:

Мьянмар улсад вакцинаас үүдэлтэй (cVDPV2) халдварт саа өвчний 2 батлагдсан тохиолдлыг мэдээлсэн байна.

-        Анхны тохиолдол-16 настай, эрэгтэй. 10 дугаар сарын 5-нд саажилт илэрсэн. Өмнө нь вакцинд хамрагдсан тухай мэдээлэл байхгүй байна.

-        2 дахь тохиолдол-28 сартай, 4 дүгээр сарын 16-нд шинж тэмдэг илэрсэн. Өвчтнүүд ижил дүүрэгт амьдардаг байна.

Үүнээс шалтгаалан тус нутагт халдвар саа өвчний cVDPV2 төрлийн үүсгэгч эргэлдэж байна гэж үзэж байна.

Тус улсын Засгийн газраас хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, 12 дугаар сарын 5-7-нд 3 валент вакцин (tOPV)-аар нэмэлт дархлаажуулалт хийжээ.

Эх сурвалж: ДЭМБ

Зика вирүст халдвар:

Кабо-Верде улсад Зика вирүст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 12 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар нийт 4744  тохиолдол мэдээлэгдсэн байна.

Өвчтнүүдээс 64 сорьц цуглуулан шинжлэхэд 17 сорьц нь эерэг дүнтэй (12 cорьцод IgM, 2 сорьцод БЦ-ПГУ) тодорхойлогджээ. Өвчтнүүдэд бага зэрэг халуурах, биеэр тууралт гарах, үе мөч, толгой өвдөх шинж тэмдэг илэрч, харин мэдрэлийн хам шинж илрээгүй байна.

21 жирэмсэн эмэгтэй Зика вирүсийн халдвартай нь тогтоогдсон бөгөөд нарийвчилсан судалгаа, хяналт хийгдэж байна.

Тус улсын Засгийн газраас тандалтыг өргөжүүлж, дамжуулагчаар дамжин халдварлах өвчний хариу арга хэмжээг сайжруулан ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шалтгаан тодорхойгүй өвчин:

Кампож улсад шалтгаан тодорхойгүй өвчин бүртгэгдэж, 174 хүн өртсөнөөс 19 хүн (11%) нь нас барсан байна. Тус улсын Засгийн газраас уг өвчний шалтгааныг өндөр градус бүхий метилийн спирт хэрэглэсэнтэй холбоотой үүссэн гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: албан бус

www.promed.mail

НИЙТЭЛСЭН: 2015-12-16 11:56:44

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан зохион явуулсан СПОРТ-ын тэмцээнүүд 2015 оны 08 дугаар сарын 7,8-ны өдөр
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ
БОЭТ-ийн захиргаа
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хамт олон цусаа бэлэглэн, сайн үйлсийн аянд нэгдлээ. Та бүхэндээ ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх сайн сай
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Сувилахуйн албанаас