БОЭТ-ИЙН ЗАХИРГАА

Өнгөрсөн зун Болгарт болсон Олон улсын Дэлхийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнээс Ховд аймгийн тамирчин Түвшинбаярын Ариунзаяа “Алтан медаль” хүртсэн билээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Т.Ариунзаяагийн хүндэтгэлийн хүлээн авалт өчигдөр Ховд аймгийн төвийн “Наран" төвд боллоо.

Тэр Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй. Нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг.

Т.Ариунзаяагийн хүндэтгэлийн мялаалгад түүний хань, аав ээж, төрөл төрөгсөд, найз нөхөд аймгийн БОЭТөв, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Биеийн тамир спортын газар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөл оролцож хүндэтгэл үзүүллээ.

Таеквондогийн алтан медальт Т.Ариунзаяа 4 дүгээр ангид сурч байх үеэсээ энэ спортыг сонирхож, оюутан ахуйдаа тэмцээн уралдаанд оролцож иржээ.

БОЭТ-ийн захирал н.Баяртогтох ”Манайх 380 ажиллагсадтай. Спорт, урлагийн тэмцээнд  дээгүүрт ордог. Тамирчин хүний алдар амар олддоггүй. Т.Ариунзаяагийнхаа  их ялалтын ард бид хамт байж, дэмжиж фэйсбүүкээр холбогдон урам зориг өгч байсан. Дэлхийн аварга тамирчин төрсөнд омогшиж бахархаж байна. Бэлтгэлийн 3 сарын цалин олгож, хамт олноороо мөнгөн тусламж үзүүлсэн гээд цаашид олимпийн аварга болохыг ерөөв.

Эрдэнэбүрэн сумаас  чөлөөт бөхийн Монгол Улсын спортын гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал  төрж  тив дэлхийд нэр алдраа дуурсгаж байсан бол Т.Ариунзаяа түүний араас тодорч байна. Монгол Улсын аварга малчдын өлгий Эрдэнэбүрэн сумын Хонгио багаас  Спортын алдартнууд төрж байгаад нутгийн зон бахархаж байна.

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан зохион явуулсан СПОРТ-ын тэмцээнүүд 2015 оны 08 дугаар сарын 7,8-ны өдөр
БОЭТ захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Ховд аймгийн Эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөнөөс хойш 90 жилийн түүхэн ой
БОЭТ-ийн захиргаа