БОЭТ-ИЙН ЗАХИРГАА

Галзуу өвчний тухай товч мэдээлэл:

Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг зоонозын халдварт өвчин юм. Зэрлэг махчин болон тэжээвэр амьтад халдварын эх уурхай болдог ба бог, бод мал, нохой, муур, гахай, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг амьтад өвчилдөг. Хүнд халдварлах зам нь өвчилсөн амьтдад хазуулах, уруулах, шүлсдүүлэх үед халдвар дамжиж, хэрэв галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахгүй бол өвчилж, нас барах эрсдэлтэй өвчин юм. Дамжих зам: Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирүс нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг.

ДЭМБ-ын мэдээгээр галзуу өвчин нь дэлхийн 150 гаруй улсад тархсан бөгөөд уг өвчний улмаас жилд 55.000 хүн эндэж, 10 минут тутамд нэг хүн нас бардаг. Галзуу өвчний эрсдэлд өртсөний улмаас 327.000 хүн галзуу өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамрагддаг ба эдийн засагт үзүүлж буй хор хохирлоороо тавдугаарт ордог байна. Иймд анх 2007 оны 9 дүгээр сарын 28-нд “Дэлхий дахинд галзуу өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэж эхлэсэн бөгөөд дэлхийн 135 оронд энэ өдрийг тэмдэглэж, “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон мянган хүмүүст хүргэдэгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм. 2010 оноос эхлэн жил бүр Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь энэхүү өвчний тухай мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ, үйл ажиллагааг хүн амд чиглүүлэн зохион байгуулж байна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

- Иргэд галзуу өвчний үүсгэгчийг тээгч амьтдад хазуулахаас сэргийлэх

- Өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн амьтдыг устгуулах зэрэг арга хэмжээг авах

- Өөрийн мал, гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг мал эмнэлгийн байгуулагын хяналтад байлгах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах.

Хэрэв галзуу өвчний сэжигтэй амьтанд хазуулбал ямар арга хэмжээ авах вэ?

- Гэрийн нөхцөлд шархыг савантай усаар 5 минутын турш сайтар савандаж угаах, хэрэв тамедин зэрэг уусмал байвал тухайн уусмалаар шавшиж угаах

- Эмчид яаралтай хандах, эмнэлгийн нөхцөлд шарханд анхны цэгцлэлт хийлгэх

- Орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын байгууллагад мэдээлж, галзуу өвчний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдах шаардлагатай.

 

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

www.nzcd.gov.mn

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД-ЭМЧ МИНИЙ ОРОЛЦОО
зөвлөгөөн
БОЭТ-ийн захиргаа
Баярын мэндчилгээ
БОЭТ захиргаа
БОЭТ-ийн захиргаа