БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол Улсад:
Тарваган тахлын хүний өвчний сэжигтэй тохиолдол:
Улаанбаатар хотын СБД-ийн харьяат 54 настай, эмэгтэй. 9 дүгээр сарын 18-нд “Тоса” төвөөс тарваганы бөөр 2 ш, цөс 1ш худалдан авч түүхийгээр нь залгисан өгүүлэмжтэй. 9 дүгээр сарын 20-ны өдрөөс халуурч эхэлсэн, толгой өвдөж, чичирч, бүх бие өвдөж эхэлсэн. Гэрээр халуун бууруулах эм хэрэглэж байгаад 9 дүгээр сарын 23-нд ХӨСҮТ-д хандсан. Өвчтнөөс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд нян харах аргаар тарваган тахлын нян харагдаагүй, ийлдэс судлал, молекул биологийн шинжилгээгээр сөрөг дүнтэй байна. Нян судлалын шинжилгээ үргэлжилж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах
Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Тоса” төвд тарваганы гаралтай түүхий эдэд тавих хяналтыг сайжруулах арга хэмжээг авах.
Архины хордлогын мэдээ:
9 дүгээр сарын 15-21-нд архины хордлогын улмаас 342 хүн хандаж, 5.5% (19) хүн хэвтэн эмчлэгдэж, 2 хүн нас барсан байна. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 100 хүн (29.2%)-иар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: НЭМГ
Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний мэдээ:
Тархвар зүйн 38 дахь 7 хоногийн байдлаар мэдээлэгдсэн хам шинжийн дотор 56.5%-ийг цочмог цусархаг суулгалтын хам шинж эзэлж байна. Энэ долоо хоногт 151 цусархаг хам шинж бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 17.9% (33)-иар буурсан байна (хавсралт).
ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ