БАЙГУУЛЛАГЫН СҮЛД ДУУ

   

       Үг.Д.Пүрэвсүрэн                                          Ая.Б.Пүрэвсүрэн  

                                                                                      Дуучин М.Баатар /СТА/

ТЭНГЭРИЙН ЗАРЛИГТАЙ ЭМЧ

 Мандах наран зулайг нь гялбасан

 Мөнгөн Сутай өлгийдэн тэвэрсэн

  Мянган угалзат өндийж тоссон

  Монголоо баярлуулсан эмч төрлөө

                  Цэцэг нуур мяралзан долгиолов уу?

                  Цэн хун шиг өдлөөд нисэв уу?

                  Цагаан нөмрөгтэй “Бурхан” ирлээ

                  Цаглашгүй ачлалтай эмч заларлаа

   Мөнгөн саран мэлмийд нь гэрэлтсэн

   Мичид марал энгэрт нь түгсэн

   Мянган оддоос манлайд нь гэгээрсэн

   Мөнхөд дуурсагдах эмчээ дуулья

                     Хулам нуур мяралзан долгиолов уу?

                     Хун цэн шиг өдлөөд нисэв уу?

                     Цагаан нөмрөгтэй “Бурхан” ирлээ

                     Цаглашгүй ачлалтай эмч заларлаа

  Аз жаргалын өглөг түгээлээ

  Ахин наслуулж амьдрал өглөө

  Тэнгэр шүтээндээ залбирч мөргөлөө

  Түмэн олондоо баяр бэлэглэлээ

                   Цэцэг нуур мяралзан долгиолов уу?

                   Цэн хун шиг өдлөөд нисэв уу?

                   Цагаан нөмрөгтэй “Бурхан” ирлээ

                   Цаглашгүй ачлалтай эмч заларлаа

 

 

БОЭТ-ийн Амаржих газрын хамт олон "КОРОНА" дуу бүтээжээ. Дууны үгийг Х.Отгонхишиг аяыг Б.Хүрэлбаатар зохиосон байна.

Амаржих газрын хамт олон Дэлхий нийтэд тархсан энэхүү цар тахлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар

ийнхүү урлагийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан зохион явуулсан СПОРТ-ын тэмцээнүүд 2015 оны 08 дугаар сарын 7,8-ны өдөр
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа