гадаад харилцаа

ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

КАНАД САНГИЙН ОРОН НУТГИЙН САНААЧИЛГА ХӨТӨЛБӨР 2021  ТЭТГЭЛГИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ

Ховд аймаг нь нийслэл Улаанбаатраас 1500 км зайд оршдог олон ястны оршин суудаг.  Өнөөгийн байдлаар Ховд аймагт  17 сум, 91 багт 86449 хүн амтай, нийт хүн амын 34,0 хувийг 0-15  насны хүүхэд, 60,8 хувийг 16-59 насны хүн ам буюу хөдөлмөрийн насны хүн ам, 5,2 хувийг 60 ба түүнээс дээш насны өндөр настан эзэлж байна.

            Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв, 16 суманд сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, орчин үеийн 50 ортой төрөх эмнэлэг, багуудын өрхийн эмнэлэг,  хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн төрөлжсөн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 120 000 гаруй  мянган хүнд эмчийн үзлэг хийж, 21,5 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 0-18 насны хүүхэд 2018 онд 1959, 2019 онд  2150 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн эцэг эхийн байнгын асаргаанд хэвтэн эмчлүүлэх боломжгүй байнгын хүчилтөрөгчийн дутагдалтай, тархины саа, зүрхний гажигтай хүүхэд бүхий ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 620 хүүхэд, үүнээс эмнэлгийн хяналтанд байнгын эмчилгээтэй 470 хүүхэд  байна. Эдгээр хүүхэд нь эцэг эхийн байнгын асрамжинд байдаг бөгөөд нийгмээс тусгаардлагдан  амьдарч байна. Энэхүү төслөөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн  үйлчилгээг сайжруулж “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ” -г байгуулахыг зорьж байна.

Канад Сангийн Орон нутгийн Санаачилга (КСОНС) Хөтөлбөрөөр 2018 онд “ХОВД АЙМГИЙН БОЭТ-ИЙН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ” төслийн хүрээнд Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд 38 сая төгрөгийн санхүүжилтаар амьсгалын аппарат, нярай халуун ширээ, өвчтөний хяналтын монитор, биллиметр, суурин пульсохиметр зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлж, хүүхдийн эрчимт эмчилгээний нэгжийг бий болгосон.  Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанар сайжирч, Улаанбаатар хот руу эмчилгээнд явах хүүхдийн тоо цөөрч, нас баралт буурсан.  Хүүхдийн тасагт шинээр байгуулсан  эрчимт эмчилгээний өрөөтэй,  мөн тус тасгаас тусгаарлаж нярайн тасгийг нээн ажиллуулж байна.

Энэ удаагийн  төслөөрөө   бид баруун бүсийн хэмжээнд анхны   ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ байгуулж,  хүүхдийн эмнэлэгт бүс нутгийн хэмжээнд эх хүүхдэд ээлтэй ШИНЭ ТЕХНОЛОГИ БАРАКАМЕР ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ  юм

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДАМЖИН ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ КАНАДЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, КАНАД САНГИЙН ОРОН НУТГИЙН САНААЧИЛГА ХӨТӨЛБӨРИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

 

  • БОЭТ нь 2008  оноос эхлэн  Солонгос улсын KOIKA Олон Улсын Байгууллагатай, 2007 оноос Тайвань улсын Тайчунь  хотын  МетроХарвор эмнэлэг, Хятад улсын Урумчи хотын нэгдсэн эмнэлэгтэй, Солонгос улсын Чоншим олон улсын эмнэлэгтэй тус тус хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг.\
  • Япон улсын Уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгээс Уруул тагнайн сэтэрхийн мэс засал, Хэл ярианы гажиг заслын кабинетуудыг нийт 22,5 сая төгрөгийн  хандивийн хөрөнгө оруулалт  хийж иж бүрэн тохижуулсан. 
  • Америкийн Нэгдсэн Улсын Virtue Foundation сангийн эмч нартай хамтран 2012-2013 онуудад бүс нутгийн хүн амд үнэ төлбөргүй нүдний өвчний оношлогоо, эмчилгээ, мэс заслыг 978 хүнд   хийсэн.
  • Герман Улсын эмгэг судлаач эмч Телемедицины зайн оношлогооны хүрээг өргөжүүлэн хамтран ажилладаг.
  • Франц Улсын түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын баг 2 удаа ирж бүсийн хэмжээнд үнэ төлбөргүйгээр нийт 130 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгч үүнээс 15 хүнд мэс заслын хагалгаа хийсэн.
  • Австрали Улсын эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын баг ажлын байрны сургалт зохион байгуулсан.
  • Швейцар улсын тусламжтайгаар нярайн түнхний ЭХО аппаратыг суурилуулан бүсийн хэмжээнд ажлын байрны сургалт зохион байгуулсан.

 

ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • Солонгос улсын KOIKA Олон Улсын Байгууллагаас  мэргэжилтэн урьж  ажиллуулах /3 мэргэжилтэн/
  • Тайвань улсын Тайчунь  хотын  МетроХарвор эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцох
  • Японы Жайка ОУБ хамтран эмч нарын мэргэшүүлэх, туршлага судлах, хамтран ажиллах
  • Америкийн Нэгдсэн Улсын Virtue Foundation сантай хамтран   бүс нутгийн хүн амд нүдний өвчний оношлогоо, эмчилгээ, мэс засал  жил бүр  хийх
  • Монгол Улс болон Белгийн Засгийн газрын хамтарсан “БОЭТ-ийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүүлэх
  • Япон улсын Уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэг Уруул тагнайн сэтэрхийн мэс засал, Хэл ярианы гажиг заслын чиглэлээр

 

САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • ЭМЯ болон Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Улсын Клиникийн эмнэлэгүүд, тусгай мэргэжлийн эмнэлэгүүдтэй  хамтарсан телемедицины сургалт уулзалтыг мэргэжил бүрээр зохион байгуулах
  • Баруун бүсийн аймгуудын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэг, туршлага солилцох уулзалт семинар, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжыг мэргэжил бүрээр үзүүлэх /Нүдний хагалгаа 5 сард, диалезид өвчтөн хүлээн авах/
  • Сум, өрхийн эмнэлэгүүдтэй хамтын ажиллагаагаа сайжруулах, чадавхижуулах

Гадаад харилцааны 2018 оны тайлан ЭНД дарж үзэх

 

 

Монгол улсын Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл-2019 ОНД

Төслийн нэр: Монгол улсын Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл

Хугацаа: 2008 - 2021

Хүлээн авагч: Эрүүл мэндийн яам

Нийлүүлэгч: FSE International SA

Туслан гүйцэтгэгч: Нью Терравокс ХХК

Санхүүжилт:  Бельгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Монгол улсын хамтарсан санхүүжилт

Төсөв:  6.4 сая евро

 

Танилцуулга:

Энэхүү төслийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн эрүүл мэндийн ажилтнуудыг сургалтанд хамруулах нь нийт баруун бүсийн хүн амд илүү нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээний хамрах хүрээх нэмэгдүүлснээр хүн амд очих эрүүл мэндийн үйлчилгээг ихэсгэнэ.

 

Бэлтгэл үе шат: 2008 - 2015

Гүйцэтгэлийн үе шат: 2016 - 2021

Нью Терравокс ХХК:

Төслийн туслан гүйцэтгэгчийн хувьд Нью Терравокс ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт болон 3 жилийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Эмнэлгийн дараах тасгуудад цоо шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулагдана.

  • Дүрс оношилгооны тасаг
  • Ерөнхий болон гэмтлийн мэс заслын тасгууд
  • Сэхээн амьдруулах, яаралтай тусламж, амбулаторийн тасгууд
  • Ариутгал болон угаалгын тасгууд

Мөн энэ төсөл нь Ховд эмнэлгийн хагалгааны өрөөнүүдээс Улаанбаатар хотын эмнэлгүүд рүү шууд холбогдох харилцаа холбооны платформын шийдлийг агуулсан. Ингэснээр хагалгааны үеэр өвчтөний хагалгаанд орж буй биеийн хэсэг, өрөөний харагдах байдал мөн эмнэлгийн төхөөрөмжүүдийн дэлгэцийг шууд дамжуулах юм.

Ингэснээр хагалгааны үеэр эмч нар Улаанбаатар хотын эмнэлгүүдтэй шууд холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой болж байна.

 

ЗУРАГТ МЭДЭЭ

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хамт олон цусаа бэлэглэн, сайн үйлсийн аянд нэгдлээ. Та бүхэндээ ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх сайн сай
2019 ОНЫ 03-Р САРЫН 14-15-НЫ ӨДРҮҮДЭД
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн хамт олон Ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
Ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэх дараалал
ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД-ЭМЧ МИНИЙ ОРОЛЦОО
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа