БОЭТ-ийн захиргаа

Ховд аймгийн

БОЭТ-ийн түүхчилсэн лавлах

 

Нэг. Байгууллагын түүх.

1. Анхны эмнэлэг алс баруун хязгаарын Чандмань-уул аймгийн төв одоогийн Ховд хотноо 1925 онд орос их эмч, сувилагч, асрагч, тогооч, угаагч хэлмэрч зэрэг орон тоотой 15 ортой, 2 гэртэй эмнэлэг анх байгуулагдаж байжээ.

1935-1945 онд дотор, мэс засал, сүрьеэ, өнгөний өвчнийг эмчлэх зэрэг тасгууд нээгдэн ажиллаж эхэлсэн. 1945 онд анхны монгол их эмч Лхамсүрэн эмнэлгийн ерөнхий эмч, эмнэлгийн хэлтэсийн даргын ажлыг хавсран ажиллаж байжээ.

2. 1950 онд баруун аймгуудын Ховд, Увс, Баян-өлгий, Завхан, Говь-алтайн иргэдэд үндсэн нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг үзүүлж байжээ.

3. 1973 онд эмнэлгийн зориулалтын 3 давхар 2 корпус бүхий барилга ашиглалтанд орсон ба 2000 онд эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл мэндийн салбар хөгжил” хөтөлбөрийн хүрээнд 400 гаруй сая төгрөгний өртөгөөр их засвар хийж Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар 2.3 тэрбум төгрөгний оношлогоо эмчилгээний орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон билээ.

4. Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 09 сарын 05-ны өдрийн 194-р тогтоол Бүсийн оношлогоо Эмчилгээний төв байгуулахаар заасны дагуу 2001 оны 11 сард Ховд дахь БОЭТөв байгуулагдан баруун бүсийн ард иргэдэд үйлчлэх хүрээ нь өргөжин үндсэн болон нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

5. Одоо БОЭТ нь эмчилгээний 255 ортой 20 тасаг кабинеттэй, 319 эмч ажилчинтай,, жилдээ 8500 орчим хүн хэвтэн эмчлүүлж 87983 ор хоногийг дунджаар ашигладаг.

Тус төвд Анагаах ухааны боловсролын доктор 1, магистер эмч 14, зэрэгтэй эмч 13, зэрэгтэй тусгай дунд мэргэжилтэн 22 тус тус ажиллаж байна.

Хоёр. Баримтын түүх.

Тус эмнэлгийн анхны архивын хөмрөгийг 1945 оноос хойш үүссэн гэж үздэг бөгөөд тухайн үед анхны монгол эмч хэлтэсийн даргаар ажиллаж эхлэх үед хэлтэсийн даргын тушаал, шийдвэр болон тасаг нэгжүүдийн эмч нарын өвчтөний үзлэгийн тэмдэглэл, санхүүгийн зарим баримтууд, яам болон байгууллага хооронд харилцах бичгүүд зэрэг цөөхөн тооны баримт бичгүүд хөтлөгдөж байсан гэж үздэг.

Одоо тус төвийн архив нь хадгаламжийн сандаа 500 гаруй хадгаламжийн нэгжтэй. Үүнд: Захирлын тушаал 1999-2008 он, өвчтөний түүх 1993 оноос хойш, ирсэн бичиг 2000-2008 он, явуулсан бичиг 2000-2008 он, ЭМ-ийн яамтай харилцсан бичиг, тухайн жилүүдийн тайлан төлөвлөгөө, хурлын тэмдэглэл, өргөдөл гомдол, шүүх эмнэлэгийн магадлагаа, атестачлалын шалгалтын материал, санхүүгийн баримт болох касс, харилцахын баримт, эмийн болон жолооч нарын тооцоо, эрүүл мэндийн даатгалын баримт болон хувийн эмнэлэгийн зарим баримт, зэрэг 130-д баримт бичгүүд хадгалагдаж байна.

 

 

Түүхчилсэн лавлах зохиосон: БОЭТ-ийн

архив, бичиг хэргийн эрхлэгч Х. Навчаа

 

ЗУРАГТ МЭДЭЭ

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
БОЭТ-ийн захиргаа
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.УРАНЧИМЭГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БОЭТ-Д АЖИЛЛАВ
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ  ЭРЧИМЖҮҮЛЭХ АЯНЫ ТАЙЛАН 2018.12.09
чанарын албанаас
Сэрэмжлүүлэг
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
СҮРЬЕЭГИЙН ТАСАГТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
БОЭТ-ийн захиргаа