Амаржих газар
Ховд аймаг дахь Амаржих газрын танилцуулга
МЭНДЧИЛГЭЭ
Аливаа улсын хөгжилийн түвшинг эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, эх хүүхдийн эрүүл мэндийн байдлаар дүгнэдэг жишиг дэлхий нийтэд бий. Монгол улсын засгийн газраас ЭМЯ, НҮБ-ын хүн амын сан болон олон улсын байгууллагуудаас эх нялхасын эрүл мэндийн төлөө үе шаттайгаар хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд, тусламж үйлчилгээний чанар сайжирч, боловсон хүчний нөөц зохих хэмжээнд бэлтгэгдэн ажиллаж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо, хамтын ажиллагаа, хүчин зүтгэл хамгаас чухал билээ. Эрт дээр үеэс манай ард түмэн хөл хүндтэй бүсгүй, хүүхэд хөгшидөө хайрлан хүндэтгэж халамжилж ирсэн сайхан уламжлалтай. Эх үрсийн эрүүл мэндийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид таатай байх болно. Айл бүр аз жаргалтай инээд баяраар дүүрэн байх болтугай.
Хүндэтгэсэн: Ховд аймгийн Эх барих –эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Ц. Нарангэрэл
Бидний уриа:
Эх үрсийн төлөө хамтдаа
Эрхэм зорилго: эх нярайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ээлтэй, тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд оршино.
Зорилт: 1. Жирэмсний хяналтын чанарт ахиц гаргаж , сум-өрх- амаржих газар, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах
2. нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж “ Анхны тэврэлт- аз жаргал” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх
3. эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал хөгжүүлэх
Бүтэц, зохион байгуулалт:
Амаржих газрын 50 ортой байр 2011.04.23 ашиглалтанд орсон бөгөөд зөвлөх эмч-1 эхбарих-эмэгтэйчүүдийн эмч-7, нярайн эмч-2, эх баригч-17, менежер сувилагч-2 , хагалгааны сувилагч-4, нярайн сувилагч-5, туслах сувилагч-1, асрагч-9 бүрэлдэхүүнтэй эх хүүхдийн эрүүл мэндийн манаанд 24 цагийн турш тасралтгүй тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Амаржих газрын эмч нар
Амаржих газрын эх баригч нар
Амаржих газрын хагалгааны сувилагч нар
Амаржих газрын нярайн сувилагч нар
Амаржих газрын асрагч нар
Амаржих газар нь:
- Амбулатори, хүлээн авах хэсэг
- Төрөх тасаг
- Эмэгтэйчүүд-жирэмсний эмгэгийг эмчлэх тасаг-амрах байр
Бидний бахархал: Ховд аймгийн эх нялхасын эрүүл мэндийн төлөө үе үеийн олон алтан гартай эмч, эх баригч эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байсан бөгөөд түүний дотроос МУГЭ . Л. Дуламжав, Со. Хишгээ , Ж.Даваабал нар АИХ-ын депутатаар сонгогдож байсан.
- Ч. Бадам, Х.Цэвэлмаа Т. Отгонбулаг, З.Батсүх, Х.Хартолгой Алтан гадас одонгоор шагнагдсан.
- Хөдөлмөрийн хүндэт медал эх барих эмэгтэйчүүдийн эмч Б. Баяраа 2015 онд шагнагдсан.
- Амаржих газрын нярайн эмч Ц.Солонго 2015 онд”Монгол улсын Баруун бүс дэх перинаталь эндэгдлийн асуудал “ сэдвээр АУ-ы докторын зэрэг хамгаалсан.
- Талархлын эзэд-2016: Амаржих газрын хамт олон
Амаржих газрын нийт эмч нарын 50 хувь, эх баригчдын 43,7 хувь, хагалгааны сувилагчдын 50 хувь, нярайн сувилагчдын 20 хувь нь зөвлөх болон тэргүүлэх, ахлах мэргэжлийн зэрэгтэй бөгөөд аймгийн нийт төрөлтийн 82 хувь тус амаржих газар нярайлж байгаа нь манай хамт олны багийн тусламж үйлчилгээний нэг амжилт юм.
Монголын үрс маш олон болтугай